9 настай охин маань зулт сарын баярын бэлгэнд унадаг дугуй авахыг хүсч байгаагаа бид хоёрт хэлэхэд Зул сар болоход хоёр сар дутуу байсан юм. Зул сар ойртох тусам түүний энэ хүсэл нь бага багаар буурч буй мэт сэтгэгдэл төрсөн учир бид охиндоо сүүлийн үед бяцхан охидын ихэд шохоорхох болсон хүүхэлдэй болон хүүхэлдэйн байшинг худалдаж авсан юм. Гэвч 12-р сарын 23-н болоход охин маань дугуйтай болохыг хамгийн их хүсч буйгаа хэлэхэд нь хүссэн зүйлийг нь аваагүйдээ харамссан ч Зул сар ойртсон учир түүнд дугуй сонгох цаг зав ч байсангүй. Зул сарын орой охин маань дүүтэйгээ унтаж байлаа. Гэнэт нөхөр маань “Охиндоо баримлын шавраар дугуй хийгээд энэ дугуйгаа өөр хүссэн дугуйгаараа сольж авч болохыг бичээд хайрцаганд хийчихье” гэв. Үнэхээр сайхан санаа байлаа. Охин маань ч дугуйгаа өөрөө сонгож авч болох байв. Ингээд дөрвөн цаг зарцуулсаны эцэст баримлын шавар дугуй маань бэлэн болж түүнийгээ хайрцаганд хийн сүлд модны доор тавив. Зул сарын баярын өглөө охин маань зүрхэн хэлбэртэй гоёмсог хайрцгийг задлан улаан цагаан өнгө алагласан шавар дугуйг хөгжилтэйгөөр гартаа эргүүлж тойруулан харахыг ажиглаж суутал цаасан дээрх бичгийн чанга дуугаар уншсанаа “Тэгээд аавынхаа хийсэн дугуйны оронд жинхэнэ дугуй авах юмуу” гэлээ. “Тиймээ” хэмээн инээмсэглэтэл охины маань нүдэнд нулимс цийлэгнэн “Аавынхаа хийсэн ийм гоё бэлгийг хэнд ч өгмөөргүй байна” гэв. Түүнийг ингэж хэлэхэд нь бид хоёрын хөл газар хүрэхгүй баярласан юм. Охиндоо дэлхий дээрх бүх дугуйг авч өгсөн ч багадхаар байлаа.
Түлхүүр үгсургамжит өгүүллэг
Санал болгох мэдээ
Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно
Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …