Хөдөө аж ахуйн бирж 980 тэрбум төгрөгийн арилжаа хийжээ

d5a3e085228069dbig“Хөдөө аж ахуйн Бирж” ХХК 2013 оны  дөрөдүгээр сарын 5-ны өдрөөс эхлэн 2015 оны гуравдугаар сарын 3 -ны байдлаар 335 удаа арилжаа зохион байгуулаад байна. Энэ нь, 9 725 тонн хонины ноос- 16.8 тэрбум, 2 099.9 тонн тэмээний ноос – 10.4 тэрбум, 12 550 тонн ноолуур 876.9 тэрбум , 27 447 тонн тосны ургамал 21.9 тэрбум, 2 360.7 тонн ямааны завод ноос – 52.9 тэрбум, 24 тонн тэмээний завод ноос – 60 сая төгрөгөөр, 878.3 тонн хонины завод ноос 1.08 тэрбум төгрөгөөр, 12 толгой хонь – 1 сая төгрөгөөр тус тус арилжиж, нийт 980 тэрбум төгрөгийн арилжаа хийжээ. Тус биржид одоогийн байдлаар есөн төрлийн ноолуур, тэмээний найман төрлийн ноос, хонины зургаан төрлийн ноос, тосны хоёр төрлийн ургамал, ямааны хоёр төрлийн завод ноос, тэмээний нэг төрлийн завод ноос,  мал нэг төрлөөр тус тус арилжаалсан аж.

Ugluu-logo3

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …