Залуу эмэгтэйчүүд тайван жагсаал хийлээ

Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх “Залуу эмэгтэйчүүд” клубын санаачилгаар Монголын залуучуудын холбоо, МЗХ-ны дэргэдэх “Өглөөний хүн”, “Хөдөлмөрч Залуус” клубтэй хамтран “JOIN ME ON THE BRIDGE” тайван жагсаалыг 2 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Энэ жилийн жагсаалд зөвхөн эмэгтэйчүүд төдийгүй эрчүүд дуу хоолойгоо нэгтгэсэн бөгөөд уг жагсаал тэмцлийн хэлбэртэй биш уриалгын шинжтэй, тайван замаар нийгэм эерэг хандлагыг бий болгохыг зорьсон байна. Тус жагсаал 11.00 цагт МЗХ төв байрны дэргэдээс эхэлсэн юм. Жагсаалд оролцсон залуус Энхтайвны гүүр хүртэл 1200 метр замаар алхаж  “Хүчирхэг эмэгтэйчүүд энхтайвны гүүр болдог” чуулганаас гарсан санал шийдлүүд, уриалгыг барин жагсаж олон нийтэд хүргэлээ. Мөн жагсаалын үеэр “Хөдөлмөр залуус” клубын залуучууд флаш моб хийж нийт залуусаа бүжгийн хэмнэлээр нэгтгэсэн юм.

Сонирхуулахад,  “Join Me on the Bridge” олон улсын хөдөлгөөн анх удаа зохион байгуулагдаж, дэлхий дахинаа мянга мянган эмэгтэйчүүд, эрчүүд Бүгд найрамдах ардчилсан Конго  улс, Афганистан болон дайны хөлд нэрвэгдсэн бусад улс орны эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалж, энх тайвныг  уриалах зорилгоор ойр орчныхоо гүүр хүртэл алхаж тайван жагсаал зохион байгуулж байжээ. 2014 оны байдлаар дэлхийн 70 гаруй оронд 464 гүүрэн дээр уг хөдөлгөөнийг дэмжигчид нэгдэж, эмэгтэйчүүдийн эрх ашиг дэлхийн аль ч оронд зөрчигдөх ёсгүйг уриалсан байна. Энэ хөдөлгөөнд манай улс 2014 онд МЗХ-ны дэргэдэх “Залуу эмэгтэйчүүдийн клуб”-ын санаачилгаар анх удаа нэгдсэн бөгөөд 2015 онд дахин нэгдсэн нь энэ юм.

Ugluu-logo3

Санал болгох мэдээ

Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Хот, нийтийн аж ахуйн салбарт шаардлагатай машин техник, төхөөрөмжийг шинэчлэх ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд …