Сарнайн дэлбээ /сургамжит өгүүллэг/

imagesӨндөр уулын оройд нэгэн буддын шашны сүм байдаг байжээ. Тэрхүү сүмийн нууцыг болон түүний эрдмийн нууцыг судалж мэдэхээр ирсэн хэнийг ч болов зөвшөөрдөг байв. Энд хүмүүсийн мэдэхээр ирсэн бүхэнд тэр бүх зүйлийг нэг ч үг ярилгүй тайлбарладаг байжээ. Нэгэн өдөр энэхүү сүмийн талаар мэдэхээр харь нутгаас нэгэн залуу иржээ. Тэр залуу үүдэнд нь зогсож маш их хүлээв. Учир нь тэр зөн билигт итгэдэг нэгэн бөгөөд сүмийн үүдэнд тоших ямар нэг юм болон хонх ч байхгүй байсан учраас ийнхүү удаан хүлээжээ. Удалгүй хаалга онгойлоо. Сүмийн дотор суугаа лам хаалганы дэргэд зогсож буй харийн залуу руу хараад мэндэлсэн ч үгүй яриандаа оров. Ирсэн залуу сүм рүү орж мөн тэнд үлдэхийг хүсч байлаа. Лам түр гарч ирэхдээ гартаа амсараа хүртэл дүүрэн устай савтай ирээд түүнийг харь залууд өгөв. Энэ нь бид шинэ хүн хүлээн авах зайгүй байна гэсэн үг. Залуу сүмийн гаднах цэцэрлэг рүү гараад нэг ширхэг сарнайн дэлбээ тасдаад савтай усан дээр тавихад сарнайн дэлбээ усны мандал дээр хөвж байсан бөгөөд ус ч савнаасаа хальж асгарсангүй. Ингээд лам түүнийг хүндэтгэлтэйгээр дуудан дотогшоо оуулав. Усыг асгаагүй сарнайн дэлбээнд үргэлж багтах газар байдаг. Та сарнайн навч шиг хөнгөн байвал таныг багтаахгүй ямар ч газар байхгүй.

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …