Мэндчилгээ

IZNN_Logo785577890201503091453Иргэний Зориг Ногоон Нам үүсгэн байгуулагдсаны 15 жилийн ой энэ сарын 09-ний өдөр тохиож бид намынхаа Их Хурлыг хийн амжилт ололтоо тэмдэглэж, алдаа дутагдлаа цэгнэх гэж байна. Эдгээр он жилүүдэд Иргэний зориг ногоон намыг дэмжиж ирсэн нийт монголчууддаа баярлалаа.

Иргэний Зориг Ногоон Намын өнгөрсөн 15 жилийн түүх бол Монголын ардчиллын түүхийн салшгүй нэг хэсэг юм. 2000 онд улс орон, ард түмнийхээ нийтлэг эрх ашгийг дээдлэн хамгаалж, шударга ёсыг эрхэмлэн баримталсан, хүний эрх эрх чөлөөг бүрэн хангасан, ажиллаж амьдрахад таатай нийгмийг байгуулахад шаардлагатай хууль эрх зүй, нийгэм, эдийн засгийн нөхцөл бүрдсэн, “сайн засаглал, сайхан цаг”-ийг бий болгох зорилгоор байгуулагдсан ИЗНН нь үүсгэн байгуулагдсан цагаасаа өнөөдрийг хүртэл өөрсдийн үзэл баримтлал, бодлого хөтөлбөрийг боловсруулан гаргах, иргэд олон түмэндээ таниулах, төр засгийн бодлого шийдвэрт тусган хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж ирсэн. Бидний үзэл баримтлал, үнэт зүйл, дэвшүүлэн тавьсан зорилго, мөрийн хөтөлбөрийг иргэд олон түмэн ч зохих ёсоор үнэлж, дэмжин, итгэл найдвар хүлээлгэсний үр дүнд 15 жилийн хугацаанд тасралтгүй парламентад суудалтай нам байсаар ирсэн.

Иргэний Зориг Ногоон Нам нь уламжлал шинэчлэлийн үзэл баримтлалтай анх байгуулагдаж байсан бол өдгөө эрх чөлөөний үзэл баримтлалыг тууштай баримталсан, ногоон хөгжлийн бодлогыг эрхэмлэн дээдэлсэн, улс орныхоо төдийгүй дэлхий дахинд ч өөрсдийн тодорхой нэр хүнд байр суурийг эзэлж чадсан, хийж бүтээх хүсэл сэтгэл, мэдлэг чадвар бүрдсэн олон мянган гишүүнтэй улс төрийн нам болон төлөвшөөд байна.

Монгол Улсын Их хуралд суудалтай намын хувьд бүх талаар харилцаагаа өргөжүүлэн шинэ түвшинд гаргаж харилцан хүндэтгэлтэй, хамтран ажиллах хүсэл эрмэлзэл дүүрэн байна.

Иймд ИЗНН-ын 15 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлэхийн зэрэгцээ бидний цаашдын хамтын ажиллагаа өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна.

Untitled603132149201503091453

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …