Монголын бурхны шашны тэргүүн 10-р Богдыг тодруулах асуудал хүчтэй яригдаж байгаа өнөө үед түүнийг тодруулах ажил бурхны шашинтны анхаарлын төвд байна. Сүүлийн үед сүсэгтэн олны дунд Төвдийн бурхны шашны тэргүүн Далай ламын баталсан Ванчин Богдын түүх шиг (БНХАУ-ын засгийн газраас Далай ламын тодруулсан Ванчин Богдыг 1996 онд үгүй хийн өөр Хятад хүнийг Ванчин Богд хэмээн зарласан)асуудал үүсэхээс сэргийлэх хэрэгтэй хэмээн үзэх нь ихсэх болсныг нуух юун.
Ванчин Богд нь Төвөдөд Далай Ламын дараа ордог шашны тэргүүнүүдийн нэг бөгөөд түүний хойд дүрийг тодруулахад Далай лам чухал үүрэг гүйцэтгэдэг. 1995 онд 14-р Далай Лам 10-р Ванчин Богдын хойд дүрээр Гэндэн Чоки Нямааг тодруулсан боловч Хятадууд түүнийг хүлээн зөвшөөрөөгүй. Тухайн үед 5 настай байсан Гэндэн Чоки Нямаа үл мэдэгдэх шалтгаанаар алга болсон. Үүний дараагаар Хятадууд Гэлцэн Норовыг Ванчин Богдын жинхэнэ хойд дүр хэмээн зарлажээ.
Үндсэндээ Хятадын Засгийн газраас 10-р Ванчин Богдын хойд дүрийг тодруулж байгаа нь цаанаа Далай ламын хүч нөлөөг бууруулах санаа зорилготой байгаа юм. Учир нь хүч нөлөө нь буурсан Далай лам өнөөгийн манай улсын бурхан шашны тэргүүнээр томилогдох 10-р Богдыгбатламжлах бус өөрсдийн хуурамч Ванчин Богдоор батламжлуулж өөрийн нөлөөний хүнийг гаргаж Монголчууд бидний оюун санааг өөрсдийн мэдэлд оруулах гэсэн санаа цухалзах мэт санагдана.
БНХАУ-ын Засгийн газраас өөрийн нөлөөний Ванчин Богдоор дамжуулан халхын 9-р Богдын хойд дүрийг тодруулах гэсэн санаагаа хэрэгжүүлэх үүднээс Монголын бурхан шашны нэр нөлөө бүхий лам нарыг ашиглан үйл ажиллагаагаа явуулсаар байна.
Эдгээр лам нарт “Их Хүрээ” хийдийн лам гэх З.Санждорж тэргүүтэй хэсэг бүлэг лам нар байгаа юм байна.
Тэд удахгүй хятадад айлчилж Хятадын Засгийн газраас өргөмжилсөн, 14-р Далай багшийг хүлээн зөвшөөрдөггүй Ванчин Богдод бараалхаж мөргөнө гэх яриа хүртэл олон түмний дунд амнаас ам дамжин ярих болсон байх юм. Гэтэл цөөхөн хүн амтай Монголчууд бид чинь бурхны шашны номыг дагаж дээрхийн гэгээнтэн 14-р Далай ламыг бишрэн шүтэж ирсэн ард түмэн.
Юуны учир нэр бүхий лам нар БНХАУ-ын Засгийн газрын өргөмжилсөн Ванчин Богд гэгчид мөргөх гэж тэмүүлнэ вэ?
Учрыг тайлваас “Их Хүрээ” хийдийн лам З.Санждорж гэгч тэргүүтэй хэсэг бүлэг лам гэгдэх нэртэй хүмүүс маань олон түмнийг гэгээрүүлэх, буян үйлдэх ёстой байтал гадны санхүүжилт хайж мөнгөний эрэлд гарч эхэлсэн байна. Тэд ард олны сүсэг бишрэлээрээ өгсөн өргөл барьцнаас илүүтэйгээр гадны са нхүүжилт хайж юу хийх гэсэн юм бол.
Тухайлбал: З.Санждорж гэгч этгээд нь 2014 оны 10-р сард Гуо гэх хятадаас 60,000 юань буюу 18,000,000 төгрөг хандив нэрийдлээр авсан байх юм.
Мань лам гэх нөхөр хэдийдээ энэ сайхан сэтгэлтэй хятадуудтай танилцаад авав. Монголчууд бид үнэгүй юманд дуртай юм чинь дээрх хүмүүсийг олж уулзаад Монголд буй бүхий л засварлах шаардлагтай хийдүүдийг жагсааж бичээд санхүүжилт авч засварлаад авах юмсан гэж бодох нэгэн байж болох юм. Тэгвэл тэдгээр хятадууд нь тийм ч амархан мөнгө өгөхгүй нь бололтой. Хандив хэмээн зүгээр өгсөн мөртлөө эргээд мань нөхрөөс мөнгө авсан гэх баримт нэхсэнбайна. Тэр нь юу гэсэн утгатай зүйл байх вэ гэхээр “Их Хүрээ” хийдийн лам гэх З.Санждорж би тэр гэх хятад хүнээс 60 мянган юань буюу 18,000,000 сая төгрөгийг хүлээн авсан болно” гэсэн байх юм. Ямар хандивийн мөнгө гэхээрээ хандив авсанхүнээсээ эргэж баримт нэхдэг байнаа…..
Хөөрхий З.Санждорж мөнгийг нь нэгэнт авсан юм чинь гээд баримт бичээд өгсөн гэнэ шүү. За тэгээд болоогүй нэгэнт хятадуудаас зүгээр сууж байгаад мөнгө авсан юм чинь тэдний мэдэлд орсон гэсэн үг тул хятадуудын эрх ашгийг хамгаалж тэдний хүсснээр хөдөлж, хий гэсэн болгоныг үг дуугүй гүйцэтгэдэг болсон байх юм.
Тухайлбал: Саяхан 4 настай хүүхдийг эцэг эх нь хөнөөсөн аймшигт хэрэг гарсан. Гэтэл нөгөө сайхан сэтгэлтэй “Их Хүрээ” хийдийн лам З.Санждорж, “Монголын буддын нийгэмлэг”-ийн тэргүүн”, Манбадацан” хийдийн хамба Д.Нацагдорж, “Зүүн Хүрээ Дашчойлон” хийдийн хамба Ч.Дамбажав нар яагаад усанд хаясан чулуу мэт дуугүй суугаад байна. Хятад хүний амь эрсдэхэд Монголчуудаас амь гуйсан мөртлөө, 4-хөн настай жаахан охин онц хэрцгий байдлаар амь насаа алдаад байхад яагаад ном уншиж, Монгол хүний эрдэнэт амыг цус нэгт ахан дүүсээсээ гуйхгүй байгаа юм бэ?
Учир нь хандив нэрийдлээр мөнгө өгсөн сайхан сэтгэлтэй хятад найз нар нь тийм үүрэг өгөөгүй юм. Харин ч бүр эсрэгээрээ хятадуудын зохион байгуулсан баяр хөөр, зугаа цэнгэлд алгасалгүй оролцож байгаа нь элэг нэгт Монголчуудаа нэгэнт тоохоо больсны шинж биш үү. “Их Хүрээ” хийдийн лам З.Санждорж маань “үнэгүй бяслаг зөвхөн хулганы хавханд байдаг”-ыг ухааралгүй хятадуудын өгсөн мөнгийг авч, тэдний зохион байгуулсан баяр наадамд тасралтгүй оролцож зугаацаж байгаад нэг л өдөр харанхуй нүхэнд унасан гэх юм. Тэр юу байсан бэ гэхээр нөгөө сайхан сэтгэлтэй хятадууд нь Бурхан багшийг шүтдэг Монгол Улсад Далай ламын эсрэг хүчин бий болгох үүрэг өгсөн гэнэ. Үнэгүй юмаар баахан туйлсан хамба лам маань тэдний аманд өөрөө гүйж орон тэдний гар хөл болж ашиглагдах болжээ. Дараагийн нийтлэлээр “Их Хүрээ” хийдийн лам З.Санждорж нь хятадуудтай нийлж Монгол Улсад далай ламын эсрэг хүчин бий болгохоор ямар арга төлөвлөсөн байгааг олон түмэн та бүхэнд толилуулах завшаан өчүүхэн миний биед олдоно хэмээн найднам.
Өнөөгийн хүнд хүчир нийгэмд ард иргэд бид хоорондоо эвтэй байж, зөв амьдрах арга замаа олохгүй бол энэ мэт албин чөтгөрүүдийн өгөөш болсоор байх гэж үү. Эртний сайхан уламжлалтай Монгол түмэн минь ахас дээсээ хүндэлж, үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө буян хурааж байхад энэхүү цагаан сэтгэлийг шунагын нүдээр харж гаднын нөхдүүдийн гар хөл болж өөрсдөө хөлжиж байвал болоо гэх шиг аяглаж байгаа нь даанч эмгэнэлтэй
Ийм зүйл болж байгааг нөгөөг “Гандантэгчинлэн” хийд нь мэддэг болов уу!
Эцэст нь эрхэм уншигч сүсэгтэн олон минь та бүхний адил Монгол Улсын иргэн миний өчүүхэн сэтгэлийн угт буй ариун бодь мөрийг бодож, зөв, шударга амьдрахыг зарчмаа болгодгийн хувьд бухимдсан сэтгэлээ ийн илэрхийлснийг уучилна буй заа. Үнэн хэзээд ялдаг, худал, хуурмаг бүхэн хэзээд ялагддаг нь хорвоогийн жам. Тийм ч учраас дээрх хүмүүсийн нүгэл нь илчлэгдэх цаг ойрхон хэмээн мөхөс би найдаж итгэсээр…
Монгол түмний минь заяа өөдрөг байж, Монгол газар шороо минь үүрд мөнх халдашгүй байх болтугай.
Залуу нийтлэлч: Бат-Ерөөлт
Эх сурвалж: www.zindaa.mn