Улаанбаатарт өдөртөө 2-4 хэм хүйтэн

weather-middle5989131492013-07-11-09-58[www_urlag_mn]Зүүн зүгийн нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Дархадын хотгор болон Идэр, Тэс голын хөндийгөөр 8-13 градус, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар 5-10 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө 2-4 градус хүйтэн   байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 19 градус хүйтэн, харьцангуй чийг 61 хувь, агаарын даралт 875 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

 

http://www.tsag-agaar.mn/

Санал болгох мэдээ

Улаанбаатарт дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно

Малчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, нутгийн өмнөд …