Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах уулзалт зохиогдлоо

32_3e7bd1da2ad3a3a7cba96dd12435588d1dde12c9Улаанбаатар хотын цагдаагийн газраас харьяа дүүрэг дэх цагдаагийн хэлтэстэй хамтран Нийслэл хотын нутаг дэвсгэрт гэмт хэрэг, зөрчил өссөн хороодын нөхцөл байдлын үнэлгээнд тулгуурлан гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр оновчтой, үр дүнтэй ажил зохион байгуулахаар ажлын хэсэг гарган сар бүр нэг хороонд хуваарийн дагуу ажиллах боллоо. Энэ оны 3 дугаар сараас эхлэн Баянгол дүүргийн 17-р хороонд арга хэмжээг эхлүүллээ. Энэ ажлын хүрээнд Улаанбаатар хотын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтэс, Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүээр хэлтсийн хэв журмын тасгийн дарга, хорооны хэсгийн байцаагч, Засаг дарга болон нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг түүгээр үйлчилгээ явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудын удирдлагуудтай хамтарсан уулзалт зохион байгуулж, харилцан санал солилцож, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах гурвалсан гэрээг байгууллаа.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …