“21 худалдааны төв”-д гарсан гал түймрээс 4 иргэнийг аварлаа

32_b80f8f82cd9bd3901a7939348a2af43336de60c5

Сонгинохайрхан дүүргийн  27 дугаар хороонд байрлах “21 худалдааны төв”-д гал гарсан гэсэн дуудлага ирсний дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах гал унтраах 26 дугаар ангийн бүрэлдэхүүн, мөн  утаажилт ихтэй байсан тул нэмэлтээр Аврах гал унтраах 18, 29 дүгээр ангийн бүрэлдэхүүн нийт 56 албан хаагч шуурхай ажиллаж гал түймрийг бүрэн унтраалаа.

    Гал түймрийн улмаас түрээслэгч, үйлчлүүлэгч иргэд барилга дотор хорт утаанд угаартах аюултай байсан тул гаргаж,  гал сөнөөгчид эрлийг шуурхай зохион байгуулж 5 давхарт байсан 0,8 – 52 настай 4 иргэнийг автомеханик шат ашиглан  буулгаж эмчид шилжүүлэн өгсөн байна.

Аварсан иргэдээс бэртэж гэмтсэн хүн байхгүй байсан.

Одоогоор гал түймэр бүрэн унтарсан ба гал гарсан шалтгаан нөхцлийг тогтоохоор шинжээчдийн баг ажиллаж байна.

эх сурвалж: undesten.mn

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …