Өнөөдөр гадаадад байгаа Монгол иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах комисс гадаад улсад байгаа иргэдийн санал авсан битүүмжилсэн саналын хуудас болон сонгуулийн баримт бичгийг СЕХ-нд албан ёсоор хүлээлгэн өгчээ.
Сонгуулийн Ерөнхий Хороо санал авах өдрийн 22 цагаас саналын хуудас бүхий дээрх битүүмжилсэн дугтуйнуудыг нээж, саналын хуудсыг санал тоолох төхөөрөмжид хийж тоолох юм. Хуульд зааснаар сонгуулийн өмнөх ухуулга, сурталчилгаа санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу өнөөдрийн 00.00 цагт дуусах юм. Харин нэр дэвшигч сонгогчдод тараасан нийт сурталчилгааны материлаас тус бүр нэгийг санал авах өдрөөс хоёроос доошгүй хоногийн өмнө СЕХ-нд хүргүүлж бүртгүүлэх ёстой. Маргааш сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар авах бөгөөд энэ нь 09-20.00 цагийн хооронд болно.