Ц.Элбэгдорж ба З.Энхболдын хоёр өөр байр суурь

ab0aee9c635d9176originalЕрөнхийлөгч Ц.Элбэгдорж уржигдар “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцож, цензургүй ярив.  Яг үүнтэй зэрэгцээд УИХ-ын дарга З.Энхболд Үндэсний олон нийтийн телевизийн “de facto” нэвтрүүлэгт оролцож, цаг үеийн асуудлаар ярилцсан. Тэдний нэвтрүүлэгт оролцсон цаг, минут 25 жилийн өмнө Улс төрийн товчоо огцорч байсан мөчтэй таарсан нь сэтгүүчид болоод өөрсдийнх нь хэлсэнчлэн санаандгүй зүйл огт биш л дээ.

Мэдээж, Монголд Ардчилал ялсан түүхэн өдөр, цагт телевизээр ярилцлага өгч харагдах нь тэдний хэн, хэнд нь ашигтай л хувилбар. Хамгийн гол нь З.Энхболд “бодит байдал”, Ц.Элбэгдорж “хов″ ярьсандаа л ялгаа нь байна.

Бүр тодруулбал, нэг намын хоёр лидер улс орны чухал асуудлаар шал өөр, өөр байр суурийг илэрхийлсэн нь олны анхаарлыг ихээхэн татаж байгаа юм.

Энэ үед УИХ-ын дарга Монголын ардчилалын талаар дэлгэрэнгүй яриа өгсөн бол Ерөнхийлөгч цухасхан дурдаад өнгөрсөн нь хүртэл зарим хүмүүст сонин л санагдав.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг 225 мянга, УИХ-ын дарга  З.Энхболдыг 95 мянган хүн үзсэн гэсэн судалгаа ч байна. Ингээд тэдний нэг асуудлаар хоёр өөр байр суурьтай байгааг өөрсдийнх нь ярьснаар 24tsag.mn хүргэж байна.

“Ноён уул”-ын талаар 

Ц.Элбэгдорж: “Ноён уул”-ын төлөө тэмцэж байгаа хүмүүсийн зөв. Би тэднийг дэмжиж байгаа. Энэ асуудлыг шийдэхдээ орон нутгийн иргэдийнх нь дуу хоолойг сонсож, УИХ-ын байнгын хороо тэнд нь очоод, нээлттэй сонсгол явуулж болно. “Ноён уул” дээр миний байр суурь тодорхой. Нэгдүгээрт орон нутгийн иргэдээс зөвшөөрөл авах, хоёрдугаарт үнэхээр энэ ууланд түүхэн дурсгалд өв соёл маань байгаа бол ухаж болохгүй.

З.Энхболд: 
Нинжа нар өлсөж байгаад асуудал байна. Учир нь тэд  ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс. Тэд “Ноён уул”-ыг хамгаалж буй хүмүүс биш. Тухайн алт байгаа газарт шороон орд байдаг. Түүнийг сүүлийн 15 жил олборлоход хэн, юу ч яриагүй. Гачууртын ордоос 6 километрийн зайд “Ноён уул”-ын булш байгаа. Булшин дор нь мөн алт байгаа. Улс 50 тонн алт байгаа газраас орхиод явбал нинжа нар очоод татвар төлөхгүй байгалийг нь сүйтгэнэ. Тэгэхээр төртэй юм бол лиценз өгсөн компаниараа олборлуулж татвараа авч байгалиа нөхөн сэргээлгүүлж явах ёстой. Мөн булш байгааг нь мэдсээр байж зөнд нь орхиж болохгүй. Тийм учраас УИХ шийдвэрээ гаргасан. Ингэхдээ Гачууртыг 100 хувь Монгол банкинд зарахыг үүрэг болгосон. Ингэснээр “Монгол банк”-ны алтны нөөц 50 тонноор өснө. Хэдэн зуун тэрбум төгрөгийн татварын орлого олно.  1000 орчим ажлын байр бий болно. УИХ аль ч шийдвэрийг гаргахдаа үргэлж дэнсэлж байгаа. Өлсөөд байгаа нинжа нарын үгэнд ороод Гачууртыг орхивол дараа нь улсаас бүхэл бүтэн арми гаргаж тэд нарыг тараах ажил гарна. Улсад тийм мөнгө байхгүй. Тэр компанид хуулиараа лиценз олгосон уу гэвэл олгосон. Тэр компани олборлох эрхтэй. Тэрийг “Ноён уулаа аваръя” гэсэн нэгэнд нь өгөөд байж болохгүй. Хэрвээ тэгвэл бид нар арбитрын шүүхэд очоод өрөнд орно.


Ерөнхийлөгч сонгуулийн үеэр амласан амлалтдаа ороогдоод “Ноён уул”-ын асуудалд нааштай хандсан ч УИХ-аар дэмжлэг авахгүй байх магадлал өндөр байгааг эндээс ажиглаж болно. Гэхдээ Ерөнхийлөгч уг асуудал дээр хэт “бөөрөнхий” байгааг бид бүхэн харж байгаа. Тэдний хэн, хэн нь “Ноён уул”-ыг ашиглах ёстой гэсэн байр суурьтай байна. Харин нь нэг нь санаагаа ил хэлж байгаа бол нөгөөдөх нь далд утгаар гаргаж буй.

“Тавантолгой”-н асуудлаар 

Ц.Элбэгдорж: 
“Тавантолгой”-н тодорхой хувийг ард иргэдэд гаргаж өгье гэж би санаачилга гаргаж байсан. Таван Толгой одоо ч ард түмэнд байгаа. Би ганцхан л байр суурь баримталж байгаа. Таван Толгой эргэлтэнд орох ёстой. Таван Толгойн асуудлыг УИХ-аар хэлэлцэх шаардлагагүй. Засгийн газар өөрсдөө шийдээд л яваг. УИХ буруу шийдвэл яах вэ? Аж ахуйн нэгжийн асуудлыг аж ахуйн нэгж л шийдэг.

З.Энхболд:
 Тавантолгой одоо өртэй байгаа. Бид тус компданийг хөдөлж эхлээгүй байхад ард түмний хишиг гэж мөнгө тараасан. Үүн дээр АН, МАН хоёр хоёулаа буруутай. Тавантолгой төслийн хамаг ирээдүйн төлөвлөгөөг Монгол улс хийж болохгүй. Нийт ард иргэд зөвхөн Тавантолгой дээр анхаарлаа хандуулахгүй байна. Өмнөговь, Дундговьчууд маш болгоомжтой болсон байна. Бид чинь нийтээрээ хөөрлийн байдалтай явчихлаа. Ганц ашигт малтмалын салбар дээр найдаж болохгүй. Жил бүр малын шимээ дэлхийн зах зээл дээр гаргах цаг нь болсон байна. Үүнийг зөвхөн хятад гэхгүй дуртай газар нь авъя гэж байна.

Үүнээс үзвэл Ерөнхийлөгч Тавантолгойг иргэдийн эрх мэдэлд хэвээр нь үлдээж тэндээс хүртэх хувийг ч дахин олон нийтэд өгөх ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байна. Харин УИХ-ын дарга З.Энхболд баялагийг иргэдэд дахин тараах нь хэдэн жилийн өмнөх алдаагаа давтах магадлалтай гэдгийг энд санууллаа.

Уул, уурхайн баялагийн талаар 

Ц.Элбэгдорж: Сайн төр засаг өр биш өв үлдээдэг байх ёстой. Норвег газраа тосоо зөв ашигласан шиг хууль санаачлаад би УИХ-д өргөн барьсан. Хөрөнгө оруулалт байхгүй. Бид бусад зүйлээр санхүүжүүлэх боломжгүй улс шүү дээ. Нэгдүгээрт бидний шийдэх ёстой асуудал баялгийн хуваарьлалт хийх асуудал. Монголын баялаг цөөхөн хэдэн хүний гарт орчихсон байна.Сайн төр засаг гэдэг бол өв үлдээдэг байх. Түүнээс өр биш.

З.Энхболд: Баялаг дуусдаг. Хэрэглэгчийн тоо хязгааргүй өсч байсан учир ашигт малтмалын салбар унахгүй гэдэг төсөөлөлд нийгмээрээ төсөөлчихсөн байсан. Ард иргэд ч биднээс шаардсан. Иргэд мөнгөтэй болохыг хүссэн. Тэгээд 1 сая төгрөгийг нь өгсөн. УИХ ЗГ тэр шийдвэрийг нь баталсан. Ингээд улсаараа өрөнд орсон. Өнөөдрийн эдийн засаг ийм болсон нь нэг засгийн газрын ажил биш.  Нийт монголчуудын бүтээсэн бантан. Тэгэж хэллээ гээд бид нар хариуцлагаас мултрах гэж оролдохгүй. Одоо үүнийгээ засна. АН-ын нэг алдаа байсан нь ашигт малтмалаас хувиа хүртэе гээд сонгогч ирээд шаардахад үгүй гэж хэлж чадаагүй нь билдний алдаа. Энэ удаагийн Засгийн газар, УИХ уул уурхайн бус экспортоо дэмжье гэсэн бодлоготой байгаа.  Бид малынхаа ашиг шимийг дэлхийд гаргах цаг нь болсон.

Эндээс дүгнэхэд энэ төр засгаас хэзээ ч нэгдсэн бодлого, шийдвэр гарахгүй юм байна. Ерөнхийлөгч нь УИХ-аа үгүйсгэж, УИХ-нь Засгийн газраа шүүмжилж, Засгийн газар нь бусадтайгаа зөвшилцөхгүй явсаар хийсэн ажил ч үгүй ирэх сонгуулийг хүргэх нь.

Т.Энхэлээ

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …