НАМОХ-ны Ерөнхийлөгчөөр Д.Гантулга томилогджээ

c915bd034a308a0foriginal“Нийгмийн Ардчилал” Монголын Оюутны холбоо ээлжит 6 дугаар их хурлаа энэ сарын 1-ны өдөр буюу Эх орончдын өдөр хуралдуулжээ. Үүнтэй холбогдуулан өнөөдөр МАН-ын дэргэдэх НАМОХ-ны Ерөнхийлөгч Д.Гантулга Хяналтын хорооны дарга Х.Энхбат, Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Батдорж, Удирдах зөвлөлийн гишүүн Ж.Айдос, Бага хурлын гишүүн А.Чулуунчимэг, Ж.Дамдинцэрэн нар хэвлэлийн бага хурал хийлээ.

Тус хурлаар Монголын оюутан залуусын өнөөгийн асуудал, шийдэл, шинэчлэл, үйл ажиллагаа, шинэ удирдлагын талаар хөндөн хэлэлцсэний зэрэгцээ удирдан ажиллах шинэ бүтцээ сонгожээ. 6-р их хуралд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн салбар холбоод болон Монголын их дээд сургууль, коллеж, дотуур байрны төлөөлөл зэрэг нийт 701 оюутан, залуучууд их хурлын төлөөлөгчөөр сонгогдон оролцсон байна. Ээлжит 6-р их хурлын төлөөлөгчдийн 99 хувийн саналаар тус холбооны Ерөнхийлөгчөөр Дорждугар овогтой Гантулга сонгогджээ. Ингэснээр Д.Гантулга нь “Нийгмийн Ардчилал” Монголын Оюутны холбооны хамгийн залуу Ерөнхийлөгч болж байгаа юм.

Одоо “Нийгмийн Ардчилал” Монголын Оюутны холбооны удирдах зөвлөл нь 39 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна.

 НАМОХ нь 1995 онд анх байгуулагдсан Тэмүүлэл клубээс үүдэлтэй бөгөөд энэ онд Монгол Ардын намын дэргэдэх оюутны байгууллага үүсэн байгуулагдсаны 20 жилийн ой тохиож байна.

db52664eb402854boriginal

Ш.Ганчимэг

 Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …