Алтны ханш буурав

5fa1790ba720e654originalАлтны ханш өчигдөр 1170 ам.доллар болж 110 ам.доллараар унажээ. Тус таваарын ханш долоон хоногийн өмнө 1205 ам.доллар байсан юм. Шинжээчдийн үзэж буйгаар, АНУ-ын эдийн засгийн үзүүлэлт, улс орнуудын валютын эсрэг ам.долларын ханш чангарсан нь алтны үнэд сөргөөр нөлөөлжээ. Түүнчлэн алтны эрэлт багасч буй үзэгдэл ч холбоотой аж. Тэгвэл 2011 оны наймдугаар сарынхтай харьцуулахад алтны үнэ 37 хувиар хямдраад байгаа аж. Харин энэ сарын 2-нд нэг тонн нь 5550 ам.доллар байсан зэсийн үнэ 300 ам.доллараар өсөөд байна. Лондоны металлын биржийн энэ сарын 7-ны өдрийн хаалтын ханшаар 5850 ам.доллар байгаа юм. Тус металлын үнэ өсөхөд Евро бүсийн үйлдвэрлэл сайжирсан нь нөлөөлсөн гэж зарим шинжээч үзэж байгаа аж.

эх сурвалж: unen.mn

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …