Б.Цэнгэл Гаалийн Ерөнхий газрын даргаар томилогдлоо

tsengelӨчигдрийн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар зарим томилгооны асуудлыг шийдсэн байна.

Гаалийн Ерөнхий газрын даргаар ам Тээвэр, Барилга, Хот байгуулалтын  дэд сайдаар ажиллаж байсан Б.Цэнгэлийг  томилжээ.

Б.Цэнгэл нь 1968 онд төрсөн. 1985-1990 онд ЗХУ-ын Иваново хотын Улсын их сургуулийг Эрх зүйч мэргэжлээр, 2000-2001 онд Удирдлагын академийг Удирдахуйн ухааны магистр цолтой төгссөн.

1990-1992 онд Дархан хотын шүүхэд нарийн бичгийн дарга,

1992-1999 онд НИТХ, НЗДТГ-ын зохион байгуулагч, хуулийн зөвлөх,

2000-2000 оны 6 дугаар сар хүртэл Шүүхийн ерөнхий зөвлөлд менежер,

2000-2008 онд Гаалийн байгууллагад албаны дарга, Улаанбаатар хотын Гаалийн газрын орлогч дарга, Замын-Үүд дэх Гаалийн газрын дарга,

2008-2012 онд ЗТАЖЯ, ЗТБХБЯ-нд Тээврийн үйлчилгээний төвийн захирал, Авто тээврийн газрын даргаар ажиллаж байсан.

2012 оны 1 сараас Зам тээвэр, барилга хот байгуулалтын дэд сайдаар ажиллаж байсан юм.

Г.Эрдэм

Эх сурвалж: www.ugluu.mn

Ugluu-logo2028

 

 

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …