Д.Цогт-Очирыг ЦУОШГ-ын даргаар томиллоо

6b3437705b8776536a256351de15bf67Өчигдөр хуралдсан Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Цаг уур, орчны шинжилгээний газрын даргыг томилох шийдвэр гаргасан байна. ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга, Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Д.Цогт-Очир тус албанд томилогджээ.

Д.Цогт-Очир нь 1962 онд төрсөн. 1980 онд Сэлэнгэ аймгийн 10 жилийн дунд сургууль

1988 онд Минск  хотын Беларусын Технологын дээд сургууль

2005 онд АНУ-ын /Калифорни/ Засгийн Газрын төрийн удирдлага

2008 онд МУИС Хууль зүйн Сургуулийг тус тус төгссөн. Инженер,  механикч, эрх зүйч мэргэжилтэй.

1980-1996 онд Сэлэнгэ аймгийн Шүдэнзний үйлдвэрт   ажилтан, ахлах инженер, дарга, Ерөнхий захирал,

1996-2000 онд УИХ-ын  гишүүн

2004-2006 онд Байгаль Орчны дэд сайд,

2009-2012 онд Сангийн сайдын зөвлөхөөр ажиллаж байсан.

2013 оноос ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга, аг уур, орчны шинжилгээний газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан юм.

Г.Эрдэм

Эх сурвалж: www.ugluu.mn

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …