УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат орон нутагт ажиллав

Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн Байнгын хорооны дарга Д.Ганбат Улсын Их Хурлын 2014 оны намрын ээлжит чуулганаар батлагдсан хууль, тогтоолын талаар танилцуулахаар энэ сарын 06-10-ны өдрүүдэд Баянхонгор аймагт ажиллав.

DSC_1009Тэрээр тус аймагт ажиллах үеэрээ иргэдтэй уулзалт хийж, 2014 оны намрын ээлжит чуулганаар бие даасан хууль 15, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 123, хууль хүчингүй болгох тухай хууль 15, олон улсын гэрээ, конвенц соёрхон батлах, нэгдэн орох тухай 11 хууль гээд нийт 164 хууль, 78 тогтоол баталсан болохыг мэдээлэв. Мөн иргэдийн асуултад хариулж, хууль тогтоолуудын талаар ярилцсан юм.

   Баянхонгор аймагт ажиллах үеэрээ мөн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах аймгийн зөвлөлтэй хамтран мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж буй ажлуудын талаар хангайн бүсийн 10 сумын малчидтай уулзалт, ярилцлага хийж, зарим арга хэмжээнд оролцов.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

УИХ-ын дарга Н.Учрал Монгол Улс, Евразийн Эдийн засгийн холбооны бизнес хэлэлцүүлэгт оролцож, үг хэлэв

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын Оросын Холбооны Улсад хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж …