“Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт тулгамдаж буй асуудлууд, шийдвэрлэх арга зам” сэдэвт уулзалт болж байна

11056692_1425853027709218_1865275152_n“Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт тулгамдаж буй асуудлууд, шийдвэрлэх арга зам” сэдэвт уулзалт ХХААЯ-нд өнөөдөр болж байна. Тус уулзалтанд “Хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбарт төрөөс баримтлах бодлого, тулгамдсан асуудлууд”-ын талаар ХХААЯ-ны мэргэжилтэн Б.Даваадулам, “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний ссалбарын хөгжлийн чиг хандлага, тулгамдсан асуудлууд”-ын талаар Монголын Тогоочдын холбооны Ерөнхийлөгч Ж. Октябрь, Тогооч нарын холбооноос хийж гүйцэтгэж буй ажлууд, тулгамдаж буй асуудлуудын талаар Тогооч нарын холбооны гүйцэтгэх захирал Ч. Санчир нар мэдээлэл, илтгэл тавьж оролцож байна.

Сүүлийн үед нийтийн хоол болон эмнэлэг, сувилал, сургууль, ясли, цэцэрлэгийн хүүхдийн хоолны илчлэг, хэмжээ болон чанарын асуудал их яригдах болсон билээ. Тиймээс холбогдох төлөөллүүд энэхүү уулзалтад оролцож тулгамдаж буй асуудал, өнөөгийн нөхцөл байдлыг хөндөн ярилцаж байгаа аж.

Ш.Ганчимэг

Ugluu-logo3

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …