Эмэгтэйчүүдийн 24,1% нь огт ажил, хөдөлмөр эрхлээгүй байна

10547431_759186010843693_4683599265453607918_nНийгмийн Ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооноос санаачилан хийсэн “Монголын эмэгтэйчүүдийн амьдралын чанар” судалгааны дүнгийн II шатны хэлэлцүүлэг өнөөдөр “Улаанбаатар” зочид буудлын “Номын хүрээ” танхимд боллоо. Судалгаанд 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүргийн 15004 эмэгтэй хамрагдсан байна. Судалгааны багийнхан үндсэн 8 бүлэг сэдвийн хүрээнд үндсэн 25, туслах 5, нийт 30 асуулгатай судалгаа хийжээ.

Судалгааны үр дүнгээс товч танилцуулахад:

Судалгаанд оролцогч эмэгтэйчүүдийн 24,1% ямар ч ажилгүй, хамт олонгүй гэртээ байна

84,3% -ийн гэр бүлийн 1 сарын орлого 700,000 төг,

10 эмэгтэй тутмын 4 нь ирээдүйд тэтгэвэр тогтоолгох баталгаагүй,

24% нь ажлын байрны ялгаварлалд өртдөг,

88,1% нь 6 хүртэлх тооны гэр бүлийн гишүүдтэй,

34,5% нь ямар нэг үзлэгт хамрагдаагүй гэх зэрэг дүгнэлтүүд гарсан байна. Хэлэлцүүлэгт эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын төлөөлөл болох “НАМЭХ”, “МУИС-ийн Улс төр судлалын тэнхим”, “Германы Фридрих Эбертийн сан”, “Стратеги академи” болон “Монголын эмэгтэйчүүдийн холбоо”, “Хүчирхийллийн эсрэг үндэсний төв”-үүдийн төлөөлөл оролцов.

Л.Цэрэндолгор

Эх сурвалж: www.undesten.mn

Санал болгох мэдээ

“Өгөөж чихэр боов” ХХК-ийн ерөнхий захирал С.Түмэнгэрэлд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим байгуулагдсаны түүхт 65 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч …