Мөс цөмрөх аюулаас сэрэмжил

download (2)Гуравдугаар сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар Монгол орны ихэнх гол, мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй, жижиг голууд ёроолдоо хүртэл хөлдсөн хэдий ч зарим томоохон гол, мөрөнд газар доорх усны хажуугийн цутгал урсацаас шалтгаалан халиа, тошин гүйх, мөсөн дээгүүр ус урсах, нуурт өрх үүсч, мөс нимгэрэх зэрэг үзэгдэл ажиглагдсаны улмаас зарим голын мөсний зузаан 3 дугаар сарын 1-ний өдрийнхөөс 2-5 см нимгэрч, зузаарлын эрчим буурсан байна. Иймд нуурын толио, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа ба 2014 оны мөн үеийнхээс 10-40 см нимгэнмөсөн бүрхүүлтэй байна. Цаашид цаг агаарын дулааралтай уялдан мөсний нягт багасаж, мөс хэврэгших тул ард иргэдийг мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхээс татгалзаж, мөс цөмрөх аюулаас болгоомжлохыг анхааруулж байна.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …