Эрэгтэй мөртөө эмэгтэй хүний дүрд хувиран биеэ үнэлэдэг байсан Солонгос залуусыг Японы цагдаа нар баривчилжээ.
Цагдаа нар зүсээ хувилгасан эдгээр биеэ үнэлэгчдийг Японы Иокохама хотоос олж илрүүлсэн байна. Гэмт этгээдүүд өнгөрсөн хоёрдугаар сард японд жуулчны визээр ирсэн бөгөөд ирснээсээ хойш өдийг хүртэл зөвхөн биеэ үнэлэж, байр хөлслөн амьдарч байсан ажээ.
Биеэ үнэлэсэн хэргээр баривчлагдаад буй гурван залуугийн хоёр нь 30 настай, нэг нь 19 настай хүү байсан аж. Тэд үйлчлүүлэгчдээ гудамжинд зогсон олж, хөлсний байрандаа авчирдаг байсан байсан бөгөөд тэднээр байнга Япон эрэгтэйчүүд үйлчлүүлдэг байсан гэнэ. Мөн залуус сард багадаа 11 сая воны орлого олдог байсан хэмээн мэдүүлсэн байна.
Одоогоор Иокохама хотын цагдаагийн газраас эл гурваас гадна өөр Солонгос зүсээ хувилгасан залуус биеэ үнэлэдэг байж болзошгүй хэмээн үзэж эрчимтэй шалгалт явуулж байгаа ажээ.
М.Сониуч.ugluu.mn