Сонгуулийн Менежментийн Төвөөс МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ 50 ЭМЭГТЭЙ УЛС ТӨРЧ-ийг олон нийтийн санал асуулгаар нэрлэх шалгаруулалтыг дөрөв дэх удаагаа зохион байгуулж байна. Энэ удаагийн шалгаруулалтанд Emegteichuud.mn, Elegance сэтгүүл хамтран ажиллаж байгаа бөгөөд та Emegteichuud.mn сайтад зочилж дэмжиж байгаа улс төрчдөө саналаа өгөх боломжтой.
“Улс төрд эмэгтэйчүүдийн оролцоог дэмжье” уриатай энэхүү төслийн үр дүнд нийгэм, улс төрийн салбарт амжилт гарган ажиллаж байгаа 10 эмэгтэйг шилдгийн шилдэг эмэгтэй улс төрчөөр, 50 эмэгтэйг шилдэг эмэгтэй улс төрчөөр шалгаруулах юм байна. Энэхүү шалгаруулалтын дүн бодит байдалд нийцсэн, шалгарсан эздэдээ үр дүнгээ авчирдгийг өмнөх жилийн сонгуулиудад ялалт байгуулсан эмэгтэй улс төрчдийн тоо нэмэгдэж, тэдний нийгэмд хийж гүйцэтгэсэн ажлын цар хүрээ өргөсч байгаагаар тодорхойлогдох болов уу. Өмнөх жилийн ялагчид орон нутаг, нийслэл, УИХ-д хүндтэй байр суурийг эзэлсээр байна. Ганцхан жишээ дурьдахад, 2012 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон эмэгтэй улс төрчид 2011 оны шалгаруулалтанд хамгийн олон санал авч байжээ. Төслийн талаарх мэдээллийг 91116004 утсаар лавлаарай.
Ugluu.mn