“Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлагын баримт бичиг” болон Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн алслагдсан дүүрэг Багануур, Багахангай, Налайх, Хан-Уул дүүргийн 13-р хороо Шинэ суурьшлын бүсэд /Эмээлт/ үйлдвэрлэл, технологийн парк байгуулахаар заасан.
Үүний дагуу нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Ажлын хэсэг байгуулах тухай” А/182 дугаар захирамж гаргаж, нийслэлийн Үйлдвэрлэл, технологийн паркийг хөгжүүлэх хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсгийг баталлаа. Ажлын хэсгийн ахлагчаар нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ ажиллах юм. Нийслэлийн Үйлдвэрлэл, технологийн паркийг хөгжүүлэх хөтөлбөрийг боловсруулан Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд өргөн барих бэлтгэл ажлыг 2015 оны 2 дугаар улиралд багтаан хангахыг ажлын хэсэгт даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Түлхүүр үгнийгэм
Санал болгох мэдээ
Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. 2024 оны дөрөвдүгээр …