Маркетингийн мэргэжлийн холбоод, Төрийн бус байгууллагууд, агентлагууд, компаниуд, нийт хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн уялдаатай хамтын ажиллагааг дэмжин идэвхжүүлэх, төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшил, төрийн бус байгууллагад шилжүүлэх гэсэн Засгийн газрын шийдвэрийг салбартаа хэрэгжүүлэх, маркетеруудын мэргэжлийн зэргийг дээшлүүлэх, салбарын талаарх нэгдсэн мэдээллээр гишүүдээ хангах, дэлхийд өрсөлдөх үндэсний брэндүүдийг дэмжих үндсэн зорилгын хүрээнд Монголын Үндэсний Маркетингийн холбоо үйл ажиллагаагаа эхлүүлээд байгаа билээ.
Энэхүү эрхэм зорилгынхоо хүрээнд тус холбооны Дархан хот дахь салбар байгуулагдахаар болоод байгаа юм байна. Салбар байгуулах ажлын хүрээнд JCI найрамдал салбар, JCI дархан салбар байгууллага болон орон нутгийн бизнес эрхлэгчид, үндэсний үйлдвэрлэгчид, маркетингийн албаны захирал, маркетингийн менежерүүд, хэвлэл мэдээлэл,олон нийттэй харилцах мэргэжилтнүүдийн хамтарсан уулзалт ярилцлага зохион байгуулж, тодорхой сэдвүүдээр илтгэл тавьж, хэлэлцүүлэхээр төлөвлөөд байгаа юм байна. Тус арга хэмжээ нь 2015 оны гуравдугаар сар 14-нд 16:00-18:00 цагийн хооронд Дархан хотын “Garden” рестораны II давхарт болох бөгөөд Монголын маркетингийн Холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Х.Дамдинсүрэн нээх юм байна. Түүнчлэн,
-Гишүүнчлэл, сургалт, судалгаа хариуцсан дэд ерөнхийлөгч Г.Эрдэнэтөгс, Гадаад харилцаа хариуцсан Дэд ерөнхийлөгч, Монголын бизнесийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Б.Дөлгөөн нар “Хямралын үеийн маркетинг, зардал бууруулах аргачлал”
-АПУ трейдинг ХХК-ийн маркетингийн албаны захирал Г.Баярмагнай “Кросс маркетинг, бодит жишээн дээр…”
-Бизнес хөгжил, хамтын ажиллагааны дэд ерөнхийлөгч Б.Эрдэнэтуяа “Маркетингийн стратеги, брэнд”
-Холбооны гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Ж.Золзаяа “МҮМХ-ны танилцуулга” сэдвээр тус тус илтгэл тавих аж.
Арга хэмжээтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийгhttps://www.facebook.com/mongoliannationalmarketingassociation холбоосоор орж авч болохын сацуу эрхэм Дарханчуудыг идэвхийлэн оролцож, хямралыг хамтдаа даван туулах боломжийг эрэлхийлэхийг уриалж байгаа юм байна.