Эмэгтэйчүүдийн“Бриллиант” клубээс “ЭМЭГТЭЙЧҮҮД ЁС СУРТАХУУНААР МАНЛАЙЛНА” Үндэсний чуулганыг Монголд анх удаа зохион байгуулах гэж байна. Тус чуулган нь охид, оюутан охид, залуу ээж гэсэн гурван өөр насны ангиллаар зохион байгуулагдах юм.
“ЭМЭГТЭЙЧҮҮД ЁС СУРТАХУУНААР МАНЛАЙЛНА” Үндэсний чуулганы гол зорилго нь эмэгтэй хүн бол цэвэр ариун, халамж төгс, оюунлаг мэргэн, ажилч хичээнгүй, хүнлэг энэрэнгүйн хамгийн гол илэрхийлэл бөгөөд энэ бүхнийг гэр бүл, хамт олон, нийгэмд түгээн дэлгэрүүлэх ньМонгол эмэгтэйчүүдийнулс орондоо оруулж буй маш том хувь нэмэр, хамгийн чухал үүрэг юм гэдгийг таниулан, ухамсарлуулахад оршино.
Тус чуулган нь Улаанбаатар хотод 3 дугаар сарын 20-ний өдрийн 15:00 цагт Тусгаар Тогтнолын Ордонд “1000 ОХИДЫН ЧУУЛГАН”-аар эхлэх бол 4 дүгээр сарын 20-ний өдөр “1000 ОЮУТАН ОХИДЫН ЧУУЛГАН”, мөн 5 дугаар сарын 20-ний өдөр “1000 ЗАЛУУ ЭЭЖИЙН ЧУУЛГАН”-аар үргэлжлэнэ.
Чуулганы үеэр Улаанбаатар дахь төв “Бриллиант” клубээс 1000 эмэгтэйг 3 сар дараалан гурван насны ангиллаар урьж оролцуулах ба Монгол улсын бүх аймаг дахь салбар “Бриллиант” клубүүд нь тус бүр 100 эмэгтэйг тус үйл ажиллагаандаахамруулан яг нэг өдөр, нэг цагт, нэгэн сэдвийндор чуулганыг зохион байгуулах аж. Энэ мэтчилэн чуулганд Монгол орны өнцөг бүрээс 10000 эмэгтэйг нэгэн зорилго, хүсэл тэмүүлэл дор “Бриллиант” клуб нэгтгэх болно.