Монголын хамгийн баян компаниудын нэг хэмээгддэг “Монголын алт” компани Хятадын талд 400 сая төгрөгний өртэй тул Өмнөговь аймгийн Ноён, Сэврэй, Гурвантэс сумдууд мөн Хилийн цэргийн 0166 анги, Шивээ хүрэнгийн Гааль 4 хоног тог цахилгаангүй байгаа аж. Хятадын талаас тус сумдуудын цахилгааныг хангадаг бөгөөд энэхүү өрийг барагдуулсны дараа тог цахилгаан нийлүүлнэ гэж мэдэгдээд байгаа тухай Ноён сумын засаг дарга ярилаа гэж эх сурвалж өгүүлэв. МАК-ийн өр төлбөрөө төлөөгүй хариуцлагагүй байдлаас болж иргэд хохироод зогсохгүй хилийн цэргийн анги, гааль дээр хүртэл эмх замбараагүй байдал үүсч болохоор байгаа аж. Энэ байдал нь Монгол улсын хилийн халдашгүй дархан байх, цэргийн байгууллага байнгын бэлэн байх зэрэг нөхцөл байдалд нөлөөлж буй нь ажиглагдаж байна. Ер нь МАК-тай холбоотой том жижиг өр төлбөр нэлээдгүй яригдах болсон бөгөөд тус компанийн том хувьцааг нь эзэмшдэг “Хүннү эйр” компани гэхэд хэдэн сараар цалингаа тавихгүй унжиж, мөн төлбөрөө цагт хийгээгүйн улмаас шатахуунаар тасрах аюулд орж байгаа тухай эх сурвалжууд ярьдаг.