Дэлхийн хамгийн хүчирхэг мафиуд

 

10. Ямайк Английн “Ярдие” мафи

Ямайкаас Англид дүрвэж ирсэн Ярдие бүлэглэлийн түүх 1950 оноос эхлэлтэй аж. Гол хийдэг ажил нь хар тамхи, гудамжны буудалцаан, зодоон цохион гэнэ.

9. Албаний мафи

Энэ мафи тэртээх 15-р зуунаас эхлэлтэй бөгөөд өдгөө Америк болон Европын орнуудаар үйл ажиллагаагаа явуулдаг. 1980-аад оноос эхлэн Дэлхийн олон орнуудаар тархсан бөгөөд хар тамхи, хүний наймаа голчлон хийдэг аж.

8. Сербийн мафи

Тэд бол Герман, Англи, Франц, Америк зэрэг дэлхийн 10 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг тархац сайтай мафи юм. Мөн тэд дотроо 40 хуваагдаж олон жижиг салбар мафитай бөгөөд хамгийн том салбарууд нь “Восдовач, Сурчин, Земүн”. Тэдний хийдэг үйл ажлын хувьд аллага, хар тамхи, хакердаж сүрдүүлэх зэрэг юм.

7.Израйл мафи

Энэ мафи нь голдуу террорист үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тус нутгийн иргэдийн ярьдагаар Америкийн засгийн газартай холбоотой байдаг аж.

6. Мексик мафи

Тэдний түүх 1950 оноос эхлэлтэй ба шоронгийн хоригдлууд нэгдэж үүсгэсэн ажээ. Энэ мафийн гишүүд хэдэн зуун мянгаар тоологддог бөгөөд зөвхөн АНУ-д 30.000 гишүүнтэй гэнэ. Тэднийг танихад амархан бөгөөд Мексикийн төрийн далбааг нуруун дээрээ шивүүлсэн байдаг ба ихэнхдээ дээгүрээ нүцгэн явдаг юм.

5. Япон мафи

Японы Якуза нар 17-р зууны үед анх гарч ирсэн удаан хугацаанд оршин тогтнож байгаа бүлэглэлүүдийн нэг юм. Өнөөдөр Дэлхий даяар нийт 110.000 гишүүн тархсан бөгөөд 2500 бүлэглэлтэй аж.

4.Хятад мафи

Хятад мафи буюу Триадачууд голчлон Азийн улс орнуудад үйл ажиллагаага явуулдаг ч Европ, Америк тивд цөөн тооны салбартай юм.

3. Колумб мафи

1980-1990 оны хооронд хүчээ авсан бүлэглэл бөгөөд өдгөө хамгийн аюултай мафуудын гуравдугаарт бичигдэж байна.Түүнчлэн Дэлхий дээрхи хар тамхины худалдаагаараа нэгдүүгэрт ордог гэнэ.

2. Итали мафи

Тэд 18-19-р зуунд Илатийн Сицилид анх үүсэн байгуулагдаж байсан юм. Сициличүүдийн хийдэг үндсэн ажил нь хар тамхи, хүний наймаа, зэвсгийн наймаа зэрэг юм.

1. Орос мафи

Оросын мафи нь Дэлхий дээрх хамгийн хүчирхэг мафи бөгөөд 15-16-р зууны үед анх үүсгэн байгуулагдаж байсан. Хар тамхи, аллага, зэвсгийн наймаа, хүний наймаа, аллага зэргээр санхүүждэг юм. Дэлхий даяар тархсан Орос мафийн бүлэглэлүүд 5600д хүрсэн бөгөөд 100.000 хол давсан гишүүнтэй ажээ.

А.Гэрэлт-Од

эх сурвалж: PHOTONEWS.MN

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …