Нийтийн тээврийнхний “шантааж”

071c6f81110617dcoriginalАвтобусны жолооч, кондукторууд жилийн жилд нийтэд хэрэгтэй чухал салбар гэдгээрээ шантаажилж цалингаа нэмүүлдэг. Энэ жил ч үндсэн цалингаа 35-аас доошгүй хувиар нэмэгдүүлэхийг шаардсан. Уг нь нийтийн тээврийнхэн ажилчдынхаа үндсэн цалинг 25 хувиар нэмэх санал гаргасан ч тэд голсон. Харин жолооч, кондукторууд үндсэн цалинг 35-аас доошгүй хувиар нэмэхийг шаардаж, биелүүлэхгүй бол өнөөдөр ажил хаялт зарлана гэдгээ мэдэгдсэн. Гэтэл эдийн засаг хямралтай, бүгдийг хасч, танана гэгдэж байгаа энэ үед цалин нэмэх эсэх нь эргэлзээтэй юм. Одоогоор автобусны жолоочид 1.1 сая төгрөг, кондуктор 750 мянган төгрөгийн дундаж цалинтай. Сая гаруй төгрөг гэдэг бусад салбарын ажилчдынхаас дутахааргүй өндөр цалин гэсэн үг. Тухайлбал, төрийн албан хаагчдын дундаж цалин 500 мянган төгрөг. Нийтийн тээврийнхнийг бодвол хоёр өдөр амардаг гэдгээрээ ялгаатай. Ямар ч байгууллагын ажилчид цалин хөлсөө нэмүүлэхийг хүсч буй. Гэтэл эдийн засгийн хямралын үед ийм шаардлага тавьж байгаа нь цаг үеэ олоогүй шантааж гэдгийг хүн бүр л хэлж байна. Хэрэв нийтийн тээврийнхэн ажил хаявал нийслэлчүүд ажил, сургуульдаа явж чадахгүйд хүрнэ. Гэтэл үйлчилгээгээ сайжруулахгүй хэрнээ цалингаа нэмүүлнэ, ажил хаяна гэж байгаа нь нийгэмд хамгийн чухал салбар гэдгээрээ түрий барьж байгаа явдал юм. Товчхондоо нийтийн тээврийнхэн иргэдийн зайлшгүй хэрэгцээнд тулгуурлан шантааж хийж байгаа нь дэндүү увайгүй үйл гэдэгтэй санал нийлэх хүн олон байгаа нь гарцаагүй.

ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ЭНДЭЭС УНШИНА УУ

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …