Шилдэг эмэгтэй улс төрчдөө дэмжицгээе

32_b2c5db52b4620affac0cd2d235b2e03a4393143dСонгуулийн Менежментийн Төвөөс МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ 50 ЭМЭГТЭЙ УЛС ТӨРЧ-ийг олон нийтийн санал асуулгаар нэрлэх шалгаруулалтыг дөрөв дэх удаагаа зохион байгуулж байна. Энэ удаагийн шалгаруулалтанд Emegteichuud.mn, Elegance сэтгүүл хамтран ажиллаж байгаа бөгөөд та Emegteichuud.mn сайтад зочилж дэмжиж байгаа улс төрчдөө саналаа өгөх боломжтой.

“Улс төрд эмэгтэйчүүдийн оролцоог дэмжье” уриатай энэхүү төслийн үр дүнд нийгэм, улс төрийн салбарт амжилт гарган ажиллаж байгаа 10 эмэгтэйг шилдгийн шилдэг эмэгтэй улс төрчөөр, 50 эмэгтэйг шилдэг эмэгтэй улс төрчөөр шалгаруулах юм байна. Энэхүү шалгаруулалтын дүн бодит байдалд нийцсэн, шалгарсан эздэдээ үр дүнгээ авчирдгийг өмнөх жилийн сонгуулиудад ялалт байгуулсан эмэгтэй улс төрчдийн тоо нэмэгдэж, тэдний нийгэмд хийж гүйцэтгэсэн ажлын цар хүрээ өргөсч байгаагаар тодорхойлогдох болов уу. Өмнөх жилийн ялагчид орон нутаг, нийслэл, УИХ-д хүндтэй байр суурийг эзэлсээр байна. Ганцхан жишээ дурьдахад, 2012 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон эмэгтэй улс төрчид 2011 оны шалгаруулалтанд хамгийн олон санал авч байжээ. Төслийн талаарх мэдээллийг 91116004 утсаар лавлаарай.

Ugluu-logo3

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Дэвид Камерон бараалхав

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард …