Энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгууль З нэр дэвшигчтэй, өвөрмөц өнгө төрхтэйгээр болж өнгөрлөө. Иргэд сонгогчид сар гаруй хугацаанд нэр дэвшигчдийн сурталчилгаатай танилцаж, тэднийг хэн нэгнийг сонгох сонголтоо хийхэд бэлэн боллоо. Маргааш улс орон даяар амралтын өдөр байх ба энэ өдөр Монгол улсын 18 насанд хүрсэн иргэн бүр Монгол улсын төрийн тэргүүн, Ерөнхийлөгчөө сонгох болно.
Маргааш орон даяар өглөөний 07:00 цагаас оройны 22:00 цаг хүртэл санал хураалт явагдах юм.
Иргэд сонгогчид та бүхнийг ажил, цаг заваа зохицуулан сонгуульд идэвхтэй оролцохыг манай сайтын зүгээс уриалж байна.