“Босоо хөх Монгол” ТББ Ноён уулаа аваръя хөдөлгөөнийг өрнүүлж байгаа. Харин энэ үеэр үл ойлголцол “Босоо хөх Монгол” ТББ-ын гишүүн Өсөхбаярын Өнөржаргал бусдын эрх чөлөөнд халдсан ажээ. Тодруулбал, 2015 оны 03 дугаар сарын 14-ний 18:00 цагийн орчимд “Хэлмэгдэгсэд”-ийн хөшөөний орчимд үндсэрхэг үзэлтэй “Ногоон хас” ТББ-ын тэргүүн Мижиддоржийн Бямбадоржийг үзэл бодолоо илэрхийлсэний төлөө “Босоо хөх Монгол” ТББ-ын гишүүн Өсөхбаярын Өнөржаргал зодож танхайрсан хэрэг гарсан байна. Уг хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс шалгаж байгаа бөгөөд одоогоор эрүүгийн хэрэг үүсээгүй байгаа юм.
“Босоо хөх Монгол” ТББ-ын зохион байгуулж байгаа энэхүү хөдөлгөөнд үндсэрхэг үзэлтэй бусад ТББ, хөдөлгөөнүүд оролцох санаатайгаа илэрхийлэхэд нь ийнхүү маргалдсан гэдгийг эх сурвалж мэдээлж байна.
А.Баярмаа
Эх сурвалж: www.dorgio.mn