Шадар сайд У.Хүрэлсүх Японы парламентын гишүүн Никай Тошихиротой уулзлаа

1-1-1Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр Япон улстай  мэргэжилтэн  харилцан солилцох, техник технологиос нь суралцах чиглэлээр хамтран ажиллах хүсэлтийг манай талаас тавьсан. Энэ саналыг хүлээн авч, ажил хэргээ эхлүүлье хэмээн  Японы парламентын гишүүн Никай Тошихиро Монгол Улсын Шадар сайдтай уулзахдаа хэллээ.

            Техник технологи ч юм уу Монголд байдаггүй юм Японд бий. Үүнтэй адилаар Японд байхгүй зүйлс  ч Монголд бий. Үүнийгээ харилцан солилцох, онцгой байдлын салбарт эдийн засгийн харилцааг бий болгох асуудлыг тэрээр хөндөн тавьсан юм.

            Японд хөрсний гулгалт нэлээд болдог. Монголд ч бас үер усны гамшигтай холбоотой хөрсний гулгалт тохиолддог. Энэ чиглэлээр хамтран ажиллах асуудлыг хариуцан ажиллахаа Японы  парламентын гишүүн илэрхийлсэн.

            Сэндай орчмоос сонгогдсон парламентын гурван гишүүн энэхүү уулзалтанд хамт оролцсон юм. Саяхан Японы парламент Цунамигаас урьдчилан сэргийлэх өдөртэй болох хууль батлан гаргасан. Энэ хуулинд Япон хүн бүрийг гамшгаас өөрийгөө хамгаалах, гамшгийн үед бие биендээ туслах, аврах, гамшгийн дараа сэргээн босголтонд гар бие оролцох асуудлыг  онцгойлон тусгасан гэдгийг Японы парламентын гишүүн, Либерал намын бодлогын зөвлөлийн дарга Никай Тошихиро шадар сайд Хүрэлсүхтэй уулзахдаа  хэлээд, “дэлхийн цунамигийн өдөр бий болгох” Японы санаачлагыг Монгол улс дэмжихийг хүслээ. Цунамигийн аюулыг хүн төрлөхтөнд  сануулах, урьдчилан сэргийлэх зорилгоор  жил бүрийн 11-р сарын тавныг “дэлхийн цунамигийн өдөр” болгох саналыг Японы тал гаргасан. Цунамигийн гамшгийн талаар олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх, улс орнуудын хамтын ажиллагааг өрнүүлэх, харилцан мэдлэг солилцох, туршлага, технологио хуваалцах хамтын чармайлтыг нэгтгэхийн тулд  ийм өдөртэй болохыг санаачилсан.  “Дэлхийн цунамигийн өдөр” гэж бий болгох санаачлага гаргасан гэдгээ тэрээр тайлбарласан юм.

Ugluu-logo3

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …