Өнөөдөр “Миний мэргэжил хамгийн гоё” лекц үнэ төлбөргүй зохион байгуулагдана

32_c5d912d13464cdbc0505efc57731cc7bc63c4a37“Ямар мэргэжил сонгох вэ?” гэдэг хаврын хавартаа л төгсөгчдийн ярианы гол сэдэв байдаг. Мэргэжил сонгоно гэдэг мэдээж амаргүй даваа. Юу сонирхдог, юу чаддаг, юу ашигтай, төгсөөд гарахад аль нь арай ахиу цалинтай вэ гээд бодох харьцуулах зүйл олон. Тэгээд ч тэр олон мэргэжлээс хүссэнээ сонгож авна гэдэг хормын төдийд шийдчих асуудал биш юм. Тэгвэл Монголын залуучуудын холбооны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж Ерөнхий Боловсролын Сургуулийн ахлах ангийн сурагчдыг эх орондоо эрэлттэй мэргэжил сонгох,мэргэжлээ сонгосон оюутан залуусыг мэргэжилдээ дур сонирхолтой болгож, амжилт үзүүлэхэд нь түлхэц өгөх зорилготой, Монгол улсад хамгийн эрэлттэй байгаа 8 мэргэжлээр үнэ төлбөргүй цуврал лекц зохион байгуулж эхэллээ

“Миний мэргэжил хамгийн гоё” лекцийн анхны цуврал өнөөдөр Монголын Залуучуудын Холбооны нэг давхрын “Залуус” танхимд 14:14 цагаас эхлэх юм. Энэхүү лекцэнд салбар салбартаа тэргүүлэх хэмжээнд ажиллаж буй залуу үеийн төлөөллүүд оролцож өөрсдийн мэргэжлийн сайхнаас хуваалцаж, мэргэжлээ хэрхэн сонгох талаар үнэтэй зөвлөгөө өгөхөөр боллоо. Цуврал лекцийн эхний дугаарт “БАУ Стандарт” ХХК-ийн захирал, барилгын инженер Б.Нанзаддорж оролцож залуустайгаа ярилцах юм байна.

Дашрамд дуулгахад Монгол улсад эрэлттэй байгаа 8 мэргэжилд Барилгын инженер, Уул уурхайн тоног төхөөрөмж ашиглалтын инженер, Хүний их эмч, Усны нөөц, экологийн мэргэжилтэн, Сэргээгдэх эрчим хүчний мэргэжилтэн,Мэдээллийн системийн инженер, програмист, Бага ангийн багш, нийгмийн ухааны багш, Газрын тосны хадгалалт, тээвэрлэлтийн инженер гэсэн мэргэжлүүд багтаж байна. Тиймээс залуус та бүхэн нэгэн биеийн чинь тал нь болсон мэргэжлээ зөв сонгож баяр хөөр, аз жаргалыг ажлаасаа мэдрээрэй.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Трамвай төслийн бүтээн байгуулалтад зориулж зарим ТҮЦ-ийг нүүлгэж, газар чөлөөлсөн

Нийтийн эзэмшлийн гудамж, талбай болон зорчих хөдөлгөөнд саад учруулж байршуулсан 1436 ТҮЦ-ийг энэ оны дөрөвдүгээр …