Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын хэсэг орон нутагт ажиллалаа

105433-26214700Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 03 тоот тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын “Төрийн цэргийн бодлогын үндэс” баримт бичиг, “Зэвсэгт хүчний байгуулалтыг 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр”-ийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, цэргийн зэвсэглэл, техникийн хадгалалт, хамгаалалтын байдалд шалгалт хийж санал дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг 2015 оны 03 дугаар сарын 14-нөөс 17-ны өдрүүдэд  Говьсүмбэр, Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт байрлах зэвсэгт хүчний анги, салбаруудад хадгалагдаж буй авто болон тусгай зориулалтын техник болон галт хэрэглэлийн хадгалалт, хамгаалалтын байдалтай газар дээр нь очиж танилцлаа.

Ажлын хэсэгт Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Н.Энхболд, Улсын Их Хурлын гишүүн Г.Батхүү, Ц.Оюунбаатар болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын алба, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагууд ажиллалаа. Ажлын хэсэг цаашид үргэлжлүүлэн ажиллана.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Г.Занданшатар: Мал аж ахуйд тулгамдаж буй асуудлыг хоршиж, нэгдэх арга замаар л шийдвэрлэж чадна

“Шинэ хоршоо” хөдөлгөөн арга хэмжээнд хот, хөдөөгийн 3100 гаруй малчид, хоршоологчид хөдөө аж ахуйн салбарт …