“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгээр нь хүмүүс сайн мэдэх хөтлөгч П.Анужин хатагтай нэр алдарт хүрмэгцээ найруулагч, продюссер Б.Баатартай учир ургуулж, айлын гэр бүл үймүүлсэн талаар шуугиан дэгдэж байсан. Түүгээр ч зогсохгүй П.Анужин, А.Эрдэнэбат хоёрыг салсан гэх бор шувуу нисч, “Hero” энтертайнментийн захирал Б.Баатарын эхнэр болох жүжигчин Ч.Ундрал холын Америкийг чимээгүйхэн зорьсон нь олны яриа ортой гэдгийг ч харуулсан.
Бизнесийн салбарт өөрийн орон зайг бий болгосон гэгддэг А.Эрдэнэбат ч гэрээсээ өөр газарт амьдарч, энд тэндхийн хүлээн авалт дээр өөр нэгэн бүсгүйг дагуулж явдаг болсон нь П.Анужин нөхрөөсөө салсан гэдгийг батлаад өгсөн. Экс нөхөр нь эхнэр П.Анужиндаа алдар, нэр хүнд, орох орон, тансаг машинууд гэх мэт зүйлийг харамгүй эдлүүлсэн гэдэг. “Монгол тулгатны 100 эрхэм” телевизийн төслийг нь хүртэл 100 хувь ивээн тэтгэж ирсэн тухай хөтлөгч бүсгүй нэгэн нэвтрүүлэгт орохдоо л ам нээжээ.
Эх сурвалж photonews.mn