Хан-Уул дүүргийн 67-р цэцэрлэгийн эрхлэгч 120,0 сая төгрөг хураан авчээ

67rХан дүүргийн 67 дугаар цэцэрлэг хүүхэд бүрээс 40.0 мянган төгрөгийг тоглоом худалдаж авна гэж  хураан авч  байна үүнийг шалгаж бодит хэсгийг тодрүүлж өгнө үү гэсэн иргэний  гомдол Нийслэлийн  Мэргэжлийн хяналтын  газарт ирсэн байна.

 Энэ дагуу НийслэлийнМэргэжлийн хяналтын  газраас тус цэцэрлэгт шалгалт хийхэд

Тус цэцэрлэгийн эрхлэгч С.Мөнхцэцэг нь 2014.12.05-ний өдөр эцэг эхийн зөвлөлийн хурал хийж эцэг эхчүүдэд хандаж “Эцэг эхчүүддээ хандаж бид тоглоомын явцад хүүхдийг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна гэтэл үйл ажиллагаа явуулахад хүүхдийн тоглоом шаардлагатай байна. Бид Багануурын цэцэрлэг дээр тоглоомын аргаар хүүхдийг хөгжүүлэх  сургалттай танилцаж хамтран ажиллахаар болсон. Энэ ном, тоглоомыг аваад өгчихвөл болно”  гэж үзэж байгаа талаараа  танилцуулсан байна.

 Эцэг эхийн  зөвлөлийн гишүүд  ангиудаасаа 12 дугаар сарын 10-даас эхлэн нэг эцэг эхээс 10.0-48.0 мянган төгрөгийг хураан авсан нь нийт 12.546.0 мянган төгрөг болсон байна.

 Монгол улсын Боловсролын тухай хуулийн 35 дугаар зүйлд цэцэрлэгийн эцэг эхийн зөвлөлийн чиг үүрэг нь хөгжлийн хөтөлбөр, дотоод зохион байгуулалтанд санал өгөх, цэцэрлэгийн үйл ажиллагааны тайлан хэлэлцэх, үнэлэлт дүгнэлт өгөх, хөндлөнгийн хяналт тавих үүрэгтэй байдаг.

 Гэвч өнөөдөр ангиудад  тоглоом нь бүрэн ирээгүй, захиалсан номоо огт аваагүй, хураагдсан мөнгө нь цэцэрлэг дээр байхгүй хурааж авсан эцэг эхчүүдийн гар дээр байсаар байна.

Тус цэцэрлэгийн эрхлэгч нь 2010 ондхууль бусаар хандив хураамж авч шийтгэврийн арга хэмжээ авагдаж байсан зөрчил  давтагдсан байна.

       Цаашид цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн  эцэг эхийн зөвлөлүүд нь хуулинд заагаагүй чиг үүрэг буюу   хандив хураамжийг хурааж  авахгүй байхыг Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газрын гадаад харилцаа, олон нийттэй харилцах хэлтсээс сэрэмжлүүлж байна.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

МҮЭХ: Хуурамч бичиг баримт бүрдүүлэн ЭМД-ын сангаас 800 сая төгрөгийг гаргаж авсан зөрчил илэрсэн

МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч, ЭМДҮЗ-ийн гишүүн С.Эрдэнэбат, ШУБ-ын ҮЭ-ийн нэгдсэн хорооны дарга, ЭМДҮЗ-ийн гишүүн Т.Баясгалан нар …