Монголын оюуны их спорт дэлхийн өнцөг булан бүрт хөгжиж байна

32_dc136743cdfaffc9729219b76ec9ff4bf2d96847Оюуны их спорт болсон Шатрын спортыг хөгжүүлэх , тэр дундаа эх орноосоо алс хол АНУ-д амьдарч байгаа монгол хүүхэд , залуучуудаа бага наснаас эхлэн тодруулан гаргаж, тэднийг системтэйгээр мэргэжлийн түвшинд бэлтгэх, ур чадварыг дээшлүүлэх зорилготойгоор байгуулагдсан ” Чингис” шатрын клубын талаарх мэдээллийг хүргэж байна.

“Чингис” шатрын клуб нь 2014 оны зургадугаар сарын 01-ний өдөр АНУ-ын Калифорни мужын Бурлингем хотод Бэхтөр овогтой Баяраагийн санаачлагаар байгуулагджээ. “Чингис” шатрын клуб нь АНУ-д амьдарч байгаа Монгол хүүхэд залуучуудад төдийгүй олон орны хүүхэд залуучуудыг хамруулдаг аж. Энэ нь хичээллэгчдэд сонирхолтойн дээр бие биеэсээ харилцан суралцах боломжийг олгож, өрсөлдөөнийг нэмэгдүүлснээрээ хүүхэд залуусын тоглолтын ур чадвар нэмэгдэхэд чухал нөлөөтэй байдаг байна.

alt

Өнгөрсөн хугацаанд бага насны хүүхдүүдэд зориулсан шатрын үнэ төлбөргүй сургалтуудыг хичээллүүлж, монголын болон гадаадын 20 орчим хүүхдийг зургаан сарын турш тогтмол сургалтад хамруулсан байна. Түүнчлэн “Чингис” шатрын клубын нэрэмжит “Бурлингэйм свисс” өсвөрийн шатарчдын тэмцээнийг өнгөрөгч оны 10 дугаар сард зохион байгуулсан аж.

alt

Мөн “Чингис” шатрын клубын нэрэмжит Их Мастерийн эрх олгох анхны тэмцээнийг 2015 оны 1 дүгээр сарын сүүлээр зохион байгуулсан нь сүүлийн 25 жилд АНУ-ын Калифорни мужын хэмжээнд зохиогдоогүй томоохон тэмцээний нэг болжээ. Тэмцээнд 7 орны 10 тамирчид оролцсон ба Дэлхийн шилдэг 100 шатарчны нэг Их мастер Паримаржан Неги (Энэтхэг), Их мастер Жесси Краай (АНУ), Их мастер Ц.Батчулуун (Монгол), ОУ-ын мастер Т.Энхбат (АНУ), ОУ-ын мастер О.Ганболд, ОУ-ын мастер Андрей Горовец (Беларус), ОУ-ын мастер Тангай Рингор (Бельги), ОУ-ын мастер Леван Брегадзе (Гүрж), ОУ-ын мастер Пучен Ванг (Шинэ Зеланд), ОУ-ын дэд мастер Б.Чингүүн нар оролцсон нь тэмцээний чансааг илтгэж байна. Цаашид энэхүү тэмцээнийг жил бүрийн 1 дүгээр caрд уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөжээ.

alt

Ийнхүү эх орноосоо алс хол амьдарч байгаа ч монгол хүүхэд залуучууд маань дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц, ур чадвартай, шатарчид болох үүд хаалга нээгдэж өргөжсөөр байгаа нь энэ. Дашрамд сонирхуулахад Эрүүл мэнд спортын сайд, Монголын шатрын холбооны хүндэт ерөнхийлөгч Г.Шийлэгдамба АНУ-д хийсэн айлчлалынхаа үеэр ” Чингис” шатрын клубээр зочилсон юм. Тэрбээр их спортын залгамж халааг бэлтгэж байгаа клубынхэнд амжилт хүсч тус клубын дасгалжуулагч О.Ганболдыг Спортын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнаж урамшуулсан юм.

alt

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …