Өнөөдөр Монгол цэргийн баярын өдөр тохиож байна. Эр цэргийн баяраар хайртай аав, халамжит хань, найз залуудаа ямар бэлэг барих вэ гэж бодож байна уу. Бид уншигчиддаа нэгэн сонирхолтой мэдээллийг хүргэх гэж байна. Та өөрийн баярлуулах гэж байгаа залуугаа ордоор нь шинжээд бэлгээ сонгоорой.
Хонины орд:
Энэ ордны эрчүүд улаан өнгийг ихэд таашаадаг юм. Иймд бэлгийн боодол, туузыг ч энэ өнгөнөөс сонголт хийвэл тохирно. Мөн тэмдэглэлийн дэвтэр дээр сэтгэл татам хэдэн үг цэвэрхэн гэгч нь бичээд өгчихөд ч болно шүү.
Үхрийн орд:
Энэ ордны эрчүүд ялимгүй юманд ч баярладаг. Бүр шоколад өгсөн ч болно. Харин таны бэлэг өгөх гэж буй үхрийн ордны эр ойр дотны чинь хүн бол барьцтайхан шиг зүйл өгөөрэй. Жишээ нь ахуйн хэрэгсэл ч юм уу.
Ихрийн орд:
Томхон шиг гялалзсан тод өнгийн хайрцаг олж аваад л дотор нь янз бүрийн жижиг сажиг юм хийгээд өгчих. Энэ ордны эрчүүд овор сүр ихтэй өнгө зүс сайтай зүйлд их дуртай. Хайрцаг дотор шүлгийн дэвтэр, кассет, асаагуур ер нь юу ч байсан болно. Хамгийн гол нь хэмжээг нь анхаар.
Мэлхийн орд:
Энэ ордны эрчүүд хуучин эд зүйлс их сонирхдог. Аль дээр үеийн явахаа больчихсон цаг байсан ч хамаагүй. Таны бэлгийг тун сэтгэл хангалуун хүлээж авна. Гэхдээ л бэлэг бол бэлэг. Хэдийгээр хэрэглэгдэхгүй болсон хуучин эд зүйл ч гэсэн цэвэрхэн боогоод өгөөрэй.
Арслангийн орд:
Энэ ордны эрчүүд их ихэмсэг язгууртан зантай байдаг тул ямар нэг зүйлийн хэлбэрийг бас анхаарах нь чухал. Үзэг бэлэглэх боллоо гэхэд ердийн нэг үзэг биш, хийц загварт нь анхаараарай.
Охины орд:
Хамгийн гол нь бэлгээ тун нямбай боох хэрэгтэй шүү. Тэгэхгүй бол цаадуул чинь дотор нь юу байгааг ч сонирхохгүй хаячихаж мэднэ. Харин ч ямар тохиолдолд юу өгөх гэж байгаагаа өчүүхэн төдий ч цухуйлгаж болохгүй.
Жинлүүрийн орд:
Амттан шимттэн, цэцэг энэ тэр бэлэглээд дараа нь түүнийг аятайхан хоолтой, цэвэрхэн газар дагуулан ор. Тэгээд түүнд амандаа орсон аль л эелдэг сайхан үгсийг хэл.
Хилэнцийн орд:
Энэ ордны эрчүүд утга учиргүй, тэгсэн хэрнээ хэрэгцээтэй зүйлд их дуртай. Жишээ нь та түүнд нүдний шил бэлэглэж болно. Тэгвэл тэр түүнийг зүүх бүрдээ таныг дурсан баярлана.
Нумын орд:
Тэдэнд гүн ухааны өнгө аяс бүхий ном ч юм уу, эсвэл сонгодог зураг бүхий товхимол бэлэглэж болно. Гэхдээ та аль болох сэтгэлд нь таарсан юм өгөхгүй бол таалагдаагүй зүйл авангуутаа л цаадах чинь ийм юманд дургүйгээ шууд хэлнэ.
Матрын орд:
Түүнд чанартай бөгөөд бодитой юм бэлэглэх хэрэгтэй. Жишээ нь бичгийн хэрэгсэл ч юм уу , модон эдлэлийн зүйл бэлэглэж болох юм.
Хумхын орд:
Хэнийн ч санаанд оромгүй зүйл бэлэглэхэд гайхахын зэрэгцээ учиргүй баярлана. Харин бэлгээ нил ягаан өнгийн цаасанд боогоорой. Мөн түүнчлэн цаадуул чинь бүрх малгайд их дуртай шүү.
Загасны орд:
Энэ ордны эрчүүд бэлэг гээд нэг их сүйд болоод байдаггүй. Учир нь тэд сэтгэлийн цэнгэл эдлэх дуртай хүмүүс. Та түүнийг кинонд урих ч юм уу, эсвэл концертонд урьж болно. Мөн зургийн аппарат ч юм уу эсвэл хувцас бэлэглээрэй. Учир нь тэд болсон болоогүй бэлэг биш, нүнжигтэй зүйл сонирхдог.