Г.Баярсайхан: Шийдлийн Засгийн газар ажлаа тайлагнах цаг болсон

2-10-1_700x700УИХ-ын гишүүн Г.Баярсайхантай ярилцлаа

-Ноён уул гэж улс төрчдөд популизм хийх сэдэв гараад ирлээ гэж ярих хүмүүс байна. Та нарын хэсэг гишүүн Ноён уулыг төрийн хамгаалалтад авах тухай хуулийн төсөл өргөн барьсан. Үүнийг ч энэ өнцгөөс харж байж магадгүй юм…

Популизмыг хэзээнээсээ дэлхийн улстөрчид хийдэг байсан шүү дээ. Популизм гэдэг чинь ард түмэн гэдэг латин үгнээс гаралтай. Ард түмнийг өөртөө татах нэг арга байсаар ирсэн түүхтэй. Харин манайд энэ популизмыгодоогийн Ардын нам эхлүүлсэн гэхэд болно. Гэхдээ өнөөдөр хувь хүний популизм пиар шинжиндээ орж дэлгэрэх боллоо. Тийм учраас зарим нэг гишүүн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг огцруулах тухай ярьж эхэлж байна. Монголын ард түмний саналаар сонгогдсон Ерөнхийлөгчийг нэг гишүүн яриад огцруулчихдаг, хэсэг бүлэг хүн шийдчихдэг юм бол сонгууль гэж явуулахын хэрэг байхгүй шүү дээ. Ингэж хэт популизмын дон тусч болохгүй л дээ.

Биднийг хуулийн төсөл өргөн барингуут Ноён уулын асуудлаар популизм хийж байна гэж хараад байгаа бололтой. Тийм биш л дээ. Ноён уул бол олон жилийн түүхтэй, тэндээс эх авч байгаа гол горхи ихтэй. Тийм учраас зулайг нь цоолж, хайрлаж хамгаалах ёстой гэдэг үүднээс асуудалд хандаж байгаа юм Энэ боп зөв зуйл Намайг популизм хийж байна гэж харна уу, байна уу хамаа алга. Ер нь миний хийж байгаа улс төрд популизм байдаггүй юм даа.

-Ноён уулын булш, бунхантай хэсгүүдийг нь төрийн олборлоггт хийж болно гэсэн санааг л хуулийн төсөлд тусгасан гэж ойлгоод байна?

Тийм.

-Ер нь та чуулганы завсарлагаанаар юу хийж байна вэ?

Хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн ажлын хэсэгт орж ажиллаж байна. Мөн Чингэлтэй дүүргийнхээ иргэдтэй уулзаад эхэлчихсэн байгаа.

-Тэгэхээр АН-д сүүлийн үед юу болоод байна вэ. “Алтангадас” фракц хуваагдлаа л гэх юм. Өөр фракциуд үүслээ л гэнэ. Та хаана нь явна вэ?

Болох ёстой юм зөв голдрилоороо явж байна. Фракциуд салж, нийлж сайдаж муудаад л явдаг шүү дээ. АН-ын түүхэнд хамгийн удаан ноёрхсон “Аптангадас” фракцийн эрин үе манай Н.Алтанхуяг даргаар төгсгөл болж байх шиг байна.

Энэ фракц миний харж байгаагаар хоёр, гурав хуваагдчихав уу даа. Ингэлээ гээд муу зүйл болохгүй шүү дээ. Манай нам өнгөрсөн зургаан жил ҮЗХ-ны сонгууль явуулаагүй. Харин сая энэ сонгуулийг хийж намд шинэ залуучууд орж ирлээ. АН-ын түүхэнд шинэ хуудас нээгдэж  байна гэж бодож байгаа. Үнэнийг хэлэхэд бид нэг хэсэг царцчихаад байлаа шүү дээ. Харин одоо хөл гараар нь цус гүйгээд эхэллээ.

-Ротаци хийх заалтаа дүрмээсээ хасч хаячихсан байж ямар дүрмээр саяын сонгуулийг хийсэн юм бэ?

Энэ чинь нөхөн сонгууль байхгүй юу.

-Нөхөн сонгууль учраас дүрэм хамаагүй байдаг юм уу?

Төрийн албанд очсон хүмүүсийн оронд нөхөн сонгууль хийсэн л дээ. Энэ бол маш том алхам. Өнгөрсөн зургаан жил ингэж цус сэлбээгүй байсан юм шүү дээ. Одоо ҮЗХ-гоо чадавхжуулж, намын дарга, генсекээ баталгаажуулах ёстой.

-Д.Ганхуяг гишүүн тусдаа клуб байгуулсан. Энэ нь таны харьяалагддаг “Шонхор” фракцыг тарж байгаа гэдэг ойлголтыг төрүүлээд байх шиг байна…

Клуб гэдэг бол өөрсдийн мэргэжил, ашиг сонирхлын  чиглэлээр кийгдэж үйл ажиплагаа явуулдаг зүйл. Манай Д.Ганхуяг гишүүн “Монголоо шинэчилье” гэдэг клуб байгуулсан байна лээ. Би үүнийг нь зөв гэж бодож байна. Ардчилсан хүчний холбооны даргаар С.Эрдэнэ гишүүн маань  ажиллаж байна:

Ингэхэд танай фракц арай олон “толгойтой” болчихоод байна уу, үгүй юу?

Үгүй яахав дээ. Ардчилсан хүчний холбооны тэргүүнээр С.Эрдэнэ гишүүн, “Шонхор” фракцийн тэргүүнээр Д.Ганхуяг гишүүн л ажиллаж байна.

-АН-ын өөрсдөө фракцилахыг эрүүл үзэгдэл гэж үздэг. Г эхдээ энэ нь танай намыг хүчгүйдүүлж, эцэстээ засгаараа “тоглох”, улмаар нэр хүндээ алдах эрсдэл рүү түлхээд байдаг юм биш үү?

Төрийн албан тушаалыг та нар фракц бүлэглэлээрээ хувааж авлаа гээд шүүмжилдэг л юм. Гэхдээ аливаа албан тушаалтныг томилохдоо манай нам фракц бүрээс нэг хүнийг нэр дэвшүүлж цэвэр өрсөлдөөний зарчмаар, өндөр шалгуураар шүүдэг. Тийм учраас чанартай томилгоо хийдэг. Энэ утгаараа фракц гэдэг эрүүл үзэгдэл юм. АН шиг байж чаддаггүй намууд биднийг муу хэлэхээс биш яахав дээ.

-Гэхдээ АН засаглаж чаддаггүй гэдэг үг гарчихсан байна л даа?

Монгол төрийн хүнд хэцүү үе бүрт АН л ард түмний талд байсаар ирсэн шүү дээ. АН байгаа учраас иргэд нь мөр бүтэн, эрх чөлөөтэй байж, ардчилсан Монгол Улс оршин тогтнож байна шүү дээ гээд хэлчихэд буруудахгүй байх.

-Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулаад дараагийн ээлж орж ирснээр юу өөрчлөгдсөн бэ. Та үүнд юу хэлэх вэ. Өнөөдрийн эдийн засгийн уналт, нийгмийн сөрөг үзэгдлүүд АН-ыг засаг барих үед бий боллоо гэдэг шүүмжлэл хүчтэй байна…

Шинэчлэлийн Засгийн газрын ажлыг үргэлжлүүлээд явах боломж байсан. Яагаад гэвэл тэд маш далайцтай ажлуудыг эхпүүлсэн нь үнэн. Гэвч үр дүн нь урт хугацаанд харагдах байлаа. Харамсалтай нь эдийн засгийн гадаад нөхцөл байдал хүндэрсэн учраас АН өөрсдийн байр сууринаас ухраад Ардын намтай хамтарчихлаа. Тиймээс өнөөдөр Шийдлийн Засгийн газраас их зүйлийг хүлээж байна. Харамсалтай нь Ардын намынхан засаг барилцчихаад популизмаа хийсээр л байна. Жишээ нь өрийн босгыг тогтооход яалаа даа.

Популизм хийж хамаг ажлын цагийг үрэн таран хийсэн шүү дээ. Энэ байдлаа бол их хэрэгтэй байна. Хөрөнгө оруулалт хамгийн ихээр хэрэгтэй байгаа энэ үед улс төрийн ашиг хонжоо хайсан хэрүүл, заргаа азнах хэрэгтэй. Үнэнийг хэлэхэд Ардын нам засагт орсноор шийдлийн Засгийн газрын ажил саатаж байна.

-Тэгэхээр АН буруу сонголт хийжээ?

Ардын намтай хамтрахаас өөр арга байгаагүй байх

-Таныхаар Шинэчлэлийн Засгийн газар сайн ажиллажээ гэж ойлгож болох уу. Тэгвэл яагаад огцруулчихсан юм бэ. Дээрээс нь эдийн засгийн гадаад нөхцөл байдал муудсан гэдэг худлаа юм биш үү?

Бид ямар ч байсаншинэчлэлийн Засгийн газрыг шийдлийн Засгийн газраар солилоо. Үр дүнг нь хүлээж, яаж ажиллахыг нь харж л байна. Эдийн засгийн гадаад нөхцөл байдал муудсан. Зэс, нүүрс, алтны үнэ уналаа шүү дээ. Гэхдээ өнөөдөр нэг зүйлд шүүмжлэлтэй хандаж байна. Шийдлийн Засгийн газар Тавантолгойгоо яаралтай явуулахгүй байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл болоод Ерөнхий сайд зоримог шийдвэр гаргах хэрэгтэй. Тавантолгойг УИХ-аар заавал хэлэлцээд байх шаардлага алга байна шүү дээ.

-Танай нам засаг барьснаас хойш үүнийг хийлээ гээд үзүүлж харуулах бодит ажил байна уу. Тийм зүйлгүйгээр л сонгуульд орчихож мэдэхээр байна. Ядаж байхад Тавантолгой нь гацчихлаа… .

Харин санаа зовж байна Хамтарсан Засгийн газрын үед Оюутолгойн төслийг явуулсан байдаг. Үүн шиг одоо АН МАН хамтарсныхаа үр шимийг Тавантолгойн төсөл дээр харуулах ёстой.

Эх сурвалж: Өдрийн сонин

Я.Мөнгөнцэцэг

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …