Өнөөдөр болох зарим үйл явдлууд

today09 цагт УРАНЫ ХАЙГУУЛ, ОЛБОРЛОЛТ ТҮҮНИЙ ЭЕРЭГ БА СӨРӨГ ҮР ДАГАВРУУД” сэдэвт олон улсын семинар хэлэлцүүлэг болно. Болох газар: Хөдөө аж ахуйн их сургуулийн төв байрны Хатантуул урлагийн зааланд, Утас: 7000-0002, 9520-1874


09 цагт Дэлхийн усны өдрийг тохиолдуулан олон улсын эрдэмтдийн чуулга уулзалт ШУТИС-ийн хурлын танхимд болно.  Утас: 88054811


10.00 цагт Барилга, Уул уурхайн салбарын цалингийн тарифын хэлэлцээрийн талаар гурван талт уулзалт ярилцлага Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны байранд эхэлнэ.
Уг ярилцлагад МҮЭХ, Хөдөлмөрийн яам, Ажил олгогч эздийн холбооноос төлөөллүүд оролцох юм. Холбоо барих: 99027019


10.00 цагаас Монгол-Япон улсын хооронд байгуулсан эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг хувийн хэвшил, бизнес эрхлэгчдэд танилцуулна. Аж үйлдвэрийн яамны 3 давхрын хурлын зааланд болно.


 11:30 цагт MN мэдээллийн төвд, Дэлхийн Аз жаргалын өдрийг тохиолдуулан хэвлэлийн хуралтай.


12:00 цагт Засгийн газрын хуралдааны мэдээллийн танхимд болох “Сайдын” цаг уулзалтад Сангийн сайд Ж.Эрдэнэбат оролцоно.


13 цаг 30 минутанд Төв аймгийн Цээл сумын өвөг дээдсийн оршуулгыг ухаад алт гаргаж авах зөвшөөрлийг хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “ЕОС” хэмээх компанид тус аймгийн анхан шатны шүүхээс өнгөрсөн 1-р сард гаргаж өгсөн талаар гомдлыг хэлэлцэнэ. Хууль бус шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах захиргааны хэргийн шүүхэд нутгийн иргэд хандаад байгаа юм. Энэ үеэр нутгийн иргэд нь шүүхийн гадаа эсэргүүцлээ илэрхийлэн жагсах юм. Утас 88031905, 94112188


18 цагаас Гандантэгчэнлин хийдийн Шашны Их Сургуулийн хурлын танхимд  “Дүнчүүр маани хөгжөөнө”.

/Сар бүрийн билгийн тооллоор 15,30 нд Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх Гурван Эрдэнэ сүсэгтний холбоо тогмол зохион байгуулдаг./ Холбоо барих утас : 96646694,88403441,11-360072, Цахим хаяг : www.facebook.com/gurvanerdene/

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

2023 онд батлагдсан Монгол Улсын хуулиудад Төрийн тамга дарах ёслол болов

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат …