Ураны хайгуул, олборлолт, эерэг ба сөрөг үр дагаврын талаар хэлэлцлээ

11069185_436175866539132_98579438_nУраны хайгуул, олборлолтын эдийн засгийн үр ашиг түүний байгаль орчин, хүн малд үзүүлэх үр дагавруудын талаар хийгдсэн судалгаа шинжилгээний үр дүнг танилцуулах зорилготой семинар, хэлэлцүүлэг өнөөдөр боллоо.

Тус хэлэлцүүлэгт Ази, Европын байгаль хамгаалагчдын төлөөллөөс бүрдсэн эрдэмтэн судлаачид, агентлагийн удирдлага, мэргэжлийн их дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэн, лабораторын эрдэмтэн судлаачид, байгаль хамгаалал, эрүүл мэндийн салбарын төлөөлөл, зарим аймаг сумдын удирдлага, малчдын төлөөлөл, цөмийн энергийн комисс болон Цацрагийн асуудал хариуцсан мэргэжлийн байгууллагууд, хөдөө аж ахуйн сургуулийн багш ажилчид, оюутнууд оролцож байна.

Мал эмнэлгийн ухааны доктор С.Цэрэнчимэдийн хэлж байгаагаар: “Ураны хайгуул, олборлолтын сөрөг үр дагавар нэмэгдэж байгаа бөгөөд малын үхэл хорогдол ихэссэн” гэв.

Хэлэлцүүлгийн зорилго нь хүнсний аюулгүй байдал, хүний эрүүл мэндэд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, эрсдийг арилгахад чиглэсэн дүгнэлт зөвлөмж гаргаж, нийтээрээ дагаж мөрдөн хэрэгжүүлэхийг зорьж байгаа юм.

11016617_436175863205799_1483365285_nМонгол орны нийт бэлчээрийн 90 орчим хувь нь цөлжилт, газрын доройтлын үйл явцад өртөх магадлалтай болсон байна. Цөлжилтийн нэн хүчтэй, хүчтэй зэрэглэлд Увс нуурын хотгор, Их нууруудын хотгор, Нууруудын хөндий, Дундговь, Дорноговийн гандуу хуурай, цөлөрхөг нутгууд орж байгаа бол Говь, хээрийн бүсийн 145 сумын төв суурин газар элсний нүүдэлд өртжээ.

Эрдэмтдийн судалгаагаар хуурайшилт тал хээр, говь цөлийн бүсэд олон жилийн дунджаас 3,2-10 хувь, ойт хээрийн бүс, өндөр уулын бүслүүрт 10-15 хувиар нэмэгдсэн гэсэн судалгаа гарчээ. Гүний усыг ашиглан хайгуул олборлолт явуулж байгаа боловч бохирдуулсан усаа анхны байдал, хэлбэрт нь оруулж чадах технологи байхгүй. Тийм ч учраас ус хэмээх чандмань эрдэнийг хайрлаж хамгаалах нь нэн шаардлагатай зүйлийн нэг болоод байгааг хэлэлцүүлэгт оролцогчид дуу нэгтэй хүлээн зөвшөөрч байна.

Ц.Чанцалням

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Борлуулалтын ур чадвар нэмэгдүүлэх сургалт энэ сарын 29-нд болно

Борлуулалтын ур чадвар нэмэгдүүлэх сургалтыг энэ сарын 29-ний өдөр зохион байгуулах гэж байна. Сургалт нь …