Өнөөдрөөс том оврын болон хүнд даацын автомашины хөдөлгөөнийг түр хязгаарлана

p19gqbihjl18h966r103i1d3n1hiu1НИТХ-ийн Тэргүүлэгчдийн 2014 оны 6 дугаар сарын 26-ны  өдрийн 102 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2008 оны А/191 тоот захирамжийн хүрээнд  жил бүрийн 3 дугаар сарын 20-ноос 4 дүгээр сарын 20, 10 дугаар сарын 20-ноос 11 дүгээр сарын 20–ныг хүртэл замын  хөлдөлт, гэсэлтийн үед том оврын болон хүнд даацын авто машины хөдөлгөөнийг тээврийн хэрэгслийн бүх жингээс хамааруулан түр хугацаагаар хязгаарладаг. Үүний дагуу өнөөдрөөс 04 дүгээр сарын 20 хүртэл том оврын авто машин болон хүнд даацын автомашины хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлахаар боллоо. Энэ хугацаанд бүтээн байгуулалттай холбогдуулан бүх жингийн шаардлага хангасан ачааны авто машинууд түр хугацаагаар ачаа тээвэрлэх шаардлагатай шаардагдах бичиг баримтын дагуу  Нийтийн тээврийн газраас зөвшөөрөл авч замын хөдөлгөөнд оролцож болно.  Хэрэв зохих зөвшөөрөлгүй  замын хөдөлгөөнд оролцвол  Монгол Улсын Захиргааны Хариуцлагын тухай хуульд заасны дагуу арга хэмжээ тооцно. Мөн том оврын болон ачааны авто машины жолооч нар нь замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, аюулгүй байдлыг  хангасан /цацруулагч наах, ослын тэмдэг,  ачиж яваа ачаа нь унахгүй, асгарахгүй, гоожихгүй, хийсэхгүй байх бүх нөхцлийг хангасан бүтээлэгтэй/ байхыг Улаанбаатар хотын Замын цагдаагиийн газраас зөвлөж байна гэж Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас мэдээллээ

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …