Улаанбаатарт 21 хэм дулаан

Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн зүүн хэсэг, төвийн нутгийн зарим газраар бага зэргийн бороо, уулаараа хур тунадас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, баруун болон төвийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр, говийн нутгийн зарим газраар түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 11-16 градус, Говийн бүс нутаг, зүүн зүгийн нутгаар 21-26 градус, Дорноговийн нутгаар 25-30 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос баруун урагш эргэж секундэд 4-9 метр, өдөртөө секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 7-9 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР:
 Үүлшинэ. Нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун өмнөөс зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Хангайн уулархаг нутгаар, өдөртөө зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Салхи шөнөдөө зүүн хойноос, өдөртөө баруун өмнөөс зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн саваар 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар 5-10 градус, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулсаар 12-17 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 3-8 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө бүх нутгаар 9-14 градус, өдөртөө Дорноговийн нутгаар 25-30 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

Эх сурвалж: цаг-агаар.мн

Санал болгох мэдээ

Улаанбаатарт дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно

Малчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, нутгийн өмнөд …