Дэлхийн усны өдрийг “Ус ба тогтвортой хөгжил” уриан дор тэмдэглэнэ

11079786_1428665854094602_1844895113_nДэлхийн усны өдөр жил бүрийн 03 сарын 22-нд тохиодог билээ. Энэхүү өдрийг дэлхий нийтээрээ 1993 оноос хойш тэмдэглэж ирсэн бөгөөд, манай орны хувьд Засгийн газрын 2001 оны 224 тоот тогтоолын дагуу “Усаа хайрлах, гамнах, устай зөв харьцах” уриан дор “Дэлхийн усны өдөр”-ийг 14 дэх жилдээ тэмдэглэх гэж байна.

Дэлхийн усны өдрийг Эрүүл мэнд, спортын яам, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Нийслэлийн боловсролын газар, Дэлхийн зөн, Азийн сан олон улсын байгууллагуудтай хамтран “Ус ба тогтвортой хөгжил” уриан дор тэмдэглэх гэж байгаа талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. 
Манай улс цэвэр усны нөөцөөр дэлхийн 145 орноос 22-т бүртгэгддэг усны нөөц багатай орны тоонд багтдаг юм. Монголчууд хэрэглээнийхээ 80 орчим хувийг газрын доорхи усаар хангадаг. Гэхдээ газрын доорхи усны нөөц нь экологийн хувьд эмзэг тогтоцтой, нөхөн сэргэх хугацаа нь хэдэн зуун жилээр тоологддог байна.
Дэлхийн хэмжээнд нэг хүний хоногийн усны хэрэглээ 100-105 литр байдаг. Манай улсын орон сууцанд амьдардаг нэг хүний хоногт хэрэглэх усны дундаж хэрэглээ дэлхийн хөгжингүй орны нэг хүний хоногийн хэрэглээнээс 2 дахин их (230-280 литр) байгаа бол гэр хорооллын хэрэглэгчид дэлхийн дундаж түвшнээс 5-10 дахин бага (6-8 литр) ус хэрэглэж байна.
Энэ жилийн Дэлхийн усны өдрийн хүрээнд Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн дараах ажлуудыг хийхээр төлөвлөөд байна. Үүнд:
“Ус хангамж, Эрүүл ахуй” сэдвээр нийслэлийн цэцэрлэгүүдийн эмч нарын дунд сургалт зохион байгуулна. Мөн холбогдох цахим хуудас, болон өөрийн байгууллагын цахим хуудсаар дамжуулан www.ncph.gov.mn хүн амд мэдээлэл түгээх юм байна.

Ш.Ганчимэг

Эх сурвалж: www.undesten.mn

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …