“America’ s next top model” шоуны ялагч, загвар өмсөгч Мириана Пухар гэртээ нас баржээ. Дөнгөж 19 настай энэ бүсгүйг ирээдүйд загварын ертөнцөд цахиур хагална гэж салбарынхан үзэж ихээхэн дэмжиж ирсэн. Гэвч тэрээр ид хийж бүтээх насан дээрээ ийнхүү таалал төгсжээ. Цагдаа нар дуудлагаар гэрт нь ирэхэд найз залуу нь хамт байсан бөгөөд мэдүүлэгтээ хүн буудаад зугтсан гэх хариулт өгсөн байна. Мөрдөн байцаагч нар түүний найз залууг саатуулан шалгаж байгаа гэнэ.
Эх сурвалж: http://khulangoo.mn/