Барилгачдын зөвөлгөөн өнөөдрөөс эхэллээ

11073506_798048390283451_1083147173_nБарилга, хот байгуулалтын салбарын төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудын хамтарсан “Барилгачдын зөвөлгөөн -2015″   арга хэмжээ нь өнөөдөр эхэллээ. Зөвлөгөөнитй хүрээнд зохион байгуулагдах арга хэмжэээний талаар БХБ-ын дэд сайд Г.Байгальмаа, Барилгын хөгжлийн төвийн захирал Б.Баярсайхан, Монголын барилгачдын холбооны ерөнхийлөгч Б.Батбаатар, Барилгын чанар аюулгүй ажиллагаа хэрэгжилтийн бодлогын дарга Ц.Ганбат нар мэдээлэл хийлээ.

Энэ жилийн зөвлөгөөны хүрээнд Монголын барилгын салбарын тулгамдсан асуудлууд, хөдөө орон нутагт чиглэсэн асуудлууд, тэр дундаа барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн, норм, дүрмийн хэрэгжилтийг тодотгон зөвлөлдөх юм. Мөн мэргэжлийн хяналтын улсын байцаагч, барилгын байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтнуудад зориулсан сургалт явагдах юм.

3 сарын 23,24-ний өдрүүдэд аймгуудын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар , Нийслэлийн өмчийн харилцааны газар, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дарга нарын ээлжит зөвлөгөөн

3 сарын 25-нд Барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал , эрүүл ахуйн стандарт, норм, дүрмийн хэрэгжилт” сэдэвт Үндэсний гуравдугаар зөвөлгөөн

3 сарын 26-нд Мэргэжлийн хяналтын улсын байцаагч, барилгын байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтнуудад зориулсан сургалт,

ГХГЗЗГ, Барилгын хөгжлийн төв, аймгуудын ГХБХБГ-ын удирдлагуудтай 2015 оны үр дүнгийн гэрээ байгуулах арга хэмжээ.

3 сарын 27-нд барилга, хот байгуулалтын салбарын төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудын төлөөллүүдийг оролцуулсан “Барилгачдын зөвлөгөөн-2015” нэгдсэн арга хэмжээ г зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Д.Тэргэл

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

“Монгол гэр” үзэсгэлэн Д.Сүхбаатарын талбайд болно

    Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас санаачлан “МОНГОЛ ГЭР” үзэсгэлэнг 5-р …