Оюутан бүрийг 200 ам.долларын үнэтэй таблеттай болгоно

images (3) БШУЯ ирэх хичээлийн шинэ жилээс буюу есдү­гээр сараас эхлэн их, дээд сургуулиудын оюутнуудыг 200 ам.долларын үнэ бүхий таблетаар таблетжуулахаар болжээ.

Тодруулбал, эл ажлыг “Цахим Ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд оюутан бүрт хамгийн хямд, орчин үеийн шаардлагад нийцсэн, эх орондоо үйлдвэрлэсэн, интернэтэд холболттой, даатгалтай таблет компью­терийг хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжийг олгох юм байна. Оюутанд тараах таблет компьютерийг “MUST Technology” ХХК дотооддоо үйлдвэрлэх аж. MustPad нь орчин үеийн шаардлагад бүрэн нийцсэн, 9.7 инчийн дэлгэцтэй, CPU нь 1.5, камер нь таван мегапиксель, USB холболттой, 3G-тэй, бүх төрлийн файл унших чадвартай ажээ.

Г.Сонор

ugluu-logo

Санал болгох мэдээ

АТГ:Шалгагдаж байгаа УИХ-ын гишүүн байхгүй

Хэвлэл мэдээллээр УИХ-ын нэр бүхий 8 гишүүнийг АТГ шалгаж байгаа тул бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх …