Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцад өчигдөр өглөө осол гарч 49 настай эрэгтэй хүн амиа алджээ. Тус станцын зуухан цехийн цахилгаан шүүлтүүр дээр өчигдөр үйлдвэрлэлийн осол гарсан байна. Ослын улмаас 49 настай Баярсайхан гэж эрэгтэй амь насаа алджээ. Одоогоор ослыг үйлдвэрлэлийн осол гэж үзэж байгаа бөгөөд үхлийн шалтгааныг тогтоохоор Шүүх эмнэлэгийнхэн ажиллаж байгаа юм байна. Хэргийн дагуу Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст энэ хэрэгт холбогдуулж есөн хүн байцаалт өгсөн байна.
Эх сурвалж: http://chuhal.mn