“Босоо хөх Монгол” бүлгэм Чингисийн талбайд тайван цуглаан зарлалаа

11081388_454158564738098_975719839_nЕрөнхийлөгчийг огцруулах санал цуглуулахаар суулт зарлаж байсан “Босоо хөх монгол” бүлгэмээс суултаа түр хугацаагаар зогсоосон тухай өнөөдөр “Үндэсний мэдээллийн төв”-д мэдэгдэл хийлээ.

“Босоо хөх Монгол” бүлгэм 2015.03.13-ны өдрөөс эхлэн хэлмэгдэгчдийн хөшөөний дэргэд Ноён уулыг хамгаалах, гол мөрөн, ой модыг хамгаалсан хуулийн өөрчлөлтийг эсэргүүцэх, Үндсэн хууль зөрчсөн Монгол Улсын Ерөнхийлөгчийг огцруулах хүсэлтэй байгаа иргэдийн гарын үсгийг цуглуулах зорилгоор улс төрийн суулт зарлаад байгаа билээ. Энэхүү суулт түр хугацаанд зогссон байна. 2015.04.05-ны өдөр Чингисийн талбайд тайван цуглаан зохион байгуулахаар Сүхбаатар дүүргийн Засаг даргад албан ёсоор мэдэгдэж, зөвшөөрлөө аваад байгаа аж. Энэ цуглаанд Монголоо гэсэн сэтгэлтэй хүн бүр, иргэний нийгмийн байгууллагууд, нам эвслүүдийг бүгдийг оролцож, нэгдэж, эх орон, газар шороо, шударга үнэний төлөө хамтдаа тэмцэхийг “Босоо хөх Монгол” бүлгэмээс уриалсан юм.

Л.Цэрэндолгор

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

“Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаагаар 52.5 тэрбум төгрөгийн мөнгөн урсгалыг эх орондоо үлдээжээ

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар нийслэлийн Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих төв, Соёл, урлагийн газар хамтран …