Иргэдийн эрх ашгийг зөрчиж буй СӨХ-д нэгдсэн хяналт шалгалт хийнэ

10546999_823121171092303_8862086051295534327_oШударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын гол чиг үүргийн нэг нь хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах асуудал байдаг бөгөөд жилд ирж буй өргөдөл гомдлын 80-90 хувь нь хэрэглэгчийн эрх ашгийг хохироосон гомдлууд байна. Үүнээс 2014 онд 2869 өргөдөл гомдол хүлээн авсны 60 хувь нь байрны метр квадрат дутуу, 25 хувь нь СӨХ-ийн үйл ажиллагаатай холбоотой гомдол байна.
Тухайлбал лифтний асуудлаа шийддэггүй, оршин суугчдын амар амгалан байдлыг хангадаггүй, цэвэр бохир ус, байр ашиглалт муу байна, иргэдэд үйлчилгээ үзүүлэхгүй мөртлөө байрны мөнгөн дээр илүү мөнгө авдаг гэх гомдлууд байнга ирж тухай бүр асуудлыг шийдэж байна.
Гэвч эрх ашиг нь зөрчигдсөн иргэдийн ШӨХТГ-т хандах тоо өдөр бүр өсөн нэмэгдэж байгаагаас тус газраас СӨХ-үүдийн үйл ажиллагаанд нэгдсэн хяналт шалгалт хийхээр ажлын хэсэг ажилдаа орлоо.

10887117_823121204425633_7430980594575195246_o 11070548_823121241092296_2237943465150841571_o

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Гэр хорооллын 50 мянган өрхийг хийн түлшинд шилжүүлж, 32 мянган айлын стандартын шаардлага хангахгүй байгаа зуухыг шинэчилнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын зарим гишүүд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын …