Сэрэмжлүүлж байна

downloadИргэнээс ирүүлсэн (Оросын Холбооны Улсын иргэн С.Н.М. нь Эрхүү хотоос ирж архинаас гаргах эмчилгээг 850.000 төгрөгөөр хийж байна. Тухайн хүн Монгол улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй эсэх, мөн эмчлэх эрхийн зөвшөөрөлтэй эсэхийг шалгаж өгнө үү гэсэн) мэдээллийн дагуу Хан-уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлан, архинаас гаргах эмчилгээ явуулж байсан дээрхи нэр бүхий иргэний үйл ажиллагаанд 2015 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Иргэний Харъяалал Шилжилт Хөдөлгөөний Ерөнхий Газрын ажилтнуудтай хамтран ЭМБСХХ-ээс шалгалт хийлээ.

 Шалгалтаар Оросын Холбооны Улсын иргэн С.Н.М. нь Монгол Улсад эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх (сэтгэц, наркологийн)  чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүйгээр (эрүүл ахуйн болон стандартын шаардлага хангаагүй, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ явуулах орчинг бүрдүүлээгүй) айлын байранд архинаас гаргах эмчилгээ явуулж байсан.

 Иймд гадаад орноос ирж эрүүл мэндийн чиглэлээр төрөл бүрийн тусламж үйлчилгээ үзүүлэхээр зар, сурталчилгаа явуулж буй хүмүүсийн эмчилгээ үйлчилгээнд хамрагдахдаа тухайн хүмүүс нь Монгол улсад үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан эсэх, мөн төрөлжсөн нарийн мэргэжил эзэмшсэн эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байгаа эсэх талаар үйлчилгээ явуулж буй газраас нь мэдээлэл авч, баримт бичигтэй нь танилцсаны дараа үйлчлүүлж байхыг иргэдэд сэрэмжлүүлж байна.

 

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …